ДЭЛХИЙ

99 хүүхэд нас барсны дараа Индонези улс шингэн эм худалдаалахыг хориглолоо

Индонезид шингэн төлөвийн /сироп/ эм бэлдмэл хэрэглэснээс болж зургаа хүртэлх насны 99 хүүхэд нас барсан тул тус улс энэ төрлийн эм бэлдмэлийг худалдаалахыг хоригложээ. Засгийн газраас энэ асуудлаар тусгайлан хэвлэлийн бага хурал зарлаж, үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлажээ.

“Цэвэр аюулгүй байдлын үүднээс шингэн төлөвийн эм бэлдмэлийн худалдааг тодорхойгүй хугацаагаар зогсоож байна” гэж Засгийн газрын төлөөлөгч Мансюр хэлсэн байна.

Энэтхэгийн “Maiden Pharmaceuticals” компанийн үйлдвэрлэсэн парацетамолын орцтой шингэн эм хэрэглэснээс болоод энэ сарын эхээр Баруун Африкийн Гамби улсад 70 хүүхэд бөөрний хурц дутагдлаар нас барсан нь Засгийн газрын шийдвэр гаргалтад нөлөөлсөн гэнэ. Энэтхэгийн компанийн үйлдвэрлэсэн, ханиаданд уудаг дөрвөн төрлийн сиропын талаар ДЭМБ анхааруулга гаргаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button