Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Тус бүрдээ 200 саяыг хумсалсан "Капитал" банкны эрх хүлээн авагчдын ургийн мод

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгах шийдвэр гаргасан.

Улмаар нэр бүхий найман хүнийг "Капитал" банкны эрх хүлээн авагчаар томилсон байдаг. Тэдгээр хүмүүстээ тус бүр 200 сая төгрөг буюу нийт ХОЁР ТЭРБУМ гаруй төгрөгийн урамшуулал өгснийг "Капитал" банкны захирлаар ажиллаж байсан А.Ариунболд саяхан хэвлэлд ам нээн ярьсан.

Өөрсдөдөө урамшуулал авсан найман эрх хүлээн авагчид ХЭН БЭ, ямар албан тушаалтнуудын хүүхдүүд вэ. Мөн тэдний ХОМ 200 саяар хэрхэн өссөнийг харуулж байна.


-"Капитал" банкны эрх хүлээн авах ажиллагаа удирдсан М.Адилбиш-

Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн захирал М.Адилбиш:

"Капитал" банкны эрх хүлээн авах ажиллагааг удирдсан. Тэрбээр 2014 оноос Монголбанкинд ажиллаж эхэлсэн. 2017 онд Монголбанкны Хэлтсийн даргаар ажиллаж байсан бол 2019 онд Банкны эрх хүлээн авагч болж, 2020 оноос Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн болсон байна.

ХОМ: 2018 онд хэлтсийн дарга байхад түүний өөрийнх нь орлого 50 сая байсан бол 2019 онд Банкны эрх хүлээн авагч болсноор орлого нь 367 сая болон нэмэгджээ. Эрх хүлээн авах ажиллагаа удирдаж байсны хувьд түүний орлого нэмэгдсэн зөрүү даруй 317 сая.


-Эрх хүлээн авагчийн орлогч Т.Одонтунгалаг-

Монголбанкны Хянан шалгагч Т.Одонтунгалаг:

2017 онд Монголбанкны Ахлах хянан шалгагчаар ажиллаж байгаад 2019 оноос Банкны эрх хүлээн авагчийн орлогчоор, 2020 онд Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн болсон байна.

ХОМ: 2018 онд Монголбанкны Ахлах хянан шалгагчаар ажиллаж байхад түүний орлого 45 сая төгрөг байсан бол 2019 онд Банкны эрх хүлээн авагчийн орлогч болсноор орлого нь 121 сая болж өссөн байгаа юм. 2020 онд буцаад 88 сая болон буурчээ. Орлого нэмэгдлийн зөрүү 76 сая.


-Дэд сайд асан Г.Тэнгэрийн гэргий А.Шижирмаа-

А.Шижирмаа: ГХ-ийн дэд сайд асан Г.Тэнгэрийн гэргий.

2010 оноос хянагч шалгагчаар Монголбанкинд ажиллаж эхэлсэн. 2019 оноос Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүнээр 2020 оноос Банкны эрх хүлээн авагчийн орлогчоор ажилласан байна.

ХОМ: 2018 онд 43 саяын орлоготой байсан бол 2019 онд 64 сая, 2020 оноос 84 сая болон бага зэрэг нэмэгджээ. Орлого нэмэгдлийн зөрүү 21 сая.


-Хурандаа Д.Мөрөнгийн хүү М.Мөнх-Өлзий-

Монголбанкны М.Мөнх-Өлзий: Гадаадын иргэн харъяатын газрын дарга Д.Мөрөн хурандаагийн хүү.

2015 оноос эхлэн Монголбанкинд ажиллаж, 2017 оноос хойш тус банкны Хянан шалгагч болжээ. 2019 оноос Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүнээр томилогдож, 2020 оноос буцаад Хянан шалгагч болжээ.

Түүний аав Г.Мөрөн Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хурандаа цолтой.

ХОМ: 2018 онд Монголбанкны Хянан шалгагч байхад түүний орлого 121 сая төгрөг байсан бол 2019 онд Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн болсноор орлого 355 сая болж нэмэгджээ. 2020 онд буцаад 105 сая болон буурчээ. Орлого нэмэгдлийн зөрүү 234 сая.


-ҮХЦ-ийн гишүүн хурандаа Г.Туулхүүгийн хүү Дэлгэрхүү-

Монголбанкны Т.Дэлгэрхүү: Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү хурандаагийн хүү

2008 оноос Монголбанкинд ажиллаж эхэлсэн. 2017 оноос Монголбанкны Чиглэлийн ахлах мэргэжилтэн, 2019 оноос хойш тасралтгүй банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн, 2020 оноос банкны эрх хүлээн авагчаар ажиллаж байгаа аж.

ХОМ: 2018 онд түүний орлого 67 сая байсан бол 2019 онд 154 сая болон нэмэгдсэн байна. 2020 онд 167 сая болон дахин нэмэгджээ. Орлого нэмэгдлийн зөрүү 87 сая.


-Ш.Хандсүрэн-

Монголбанкны хэлтсийн захирал Шагдаржавын Хандсүрэн: 2013 оноос эхлэн Монголбанкны Ахлах хянан шалгагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2019 он дөрөвдүгээр сараас Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн болж, 2020 оноос Хэлтсийн даргаар ажиллах болжээ.

ХОМ: 2018 онд 48 сая байсан бол 2019 онд 291 сая болон өссөн байна. 2020 онд 60 сая болон буурсан хэмээн мэдүүлжээ. Орлогын зөрүү даруй 250 гаруй саяар нэмэгдсэн байна.


-ХЗДХЯ-ны ажилтан Б.Мөнгөнсүх-

Хууль зүй, дотоод хэргийн яаманд шинжээчээр ажилладаг Буянтын Мөнгөнсүх: Тэрбээр 2017 оны арванхоёрдугаар сар тус яаманд мэргэжилтнээр ажиллаж эхэлжээ. 2019 оны дөрөвдүгээр сард Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүнээр томилогдсон байна. 2020 онд ХЗДХ-ийн яаманд Шинжээчээр ажиллаж буй аж.

ХОМ: 2018 онд 50 саяын орлоготой байсан бол 2019 онд 80 гаруй сая төгрөгийн орлоготой болжээ. 2020 онд 63 сая төгрөг болсон байна. Орлогын зөрүү 30 сая.

Урамшуулал хүртэгсэд нь ХОМ-тээ бичсэнээр ил болчхоод сандарч байжээ.

Эдгээр найман хүний хугацаа 2020 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болсон. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2020 оны А-111 дүгээр тушаалаар эрх хүлээн авах арга хэмжээг зургаан сарын хугацаагаар сунгаж, Банкны эрх хүлээн авах зөвлөлийг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-31 08:26

�####� монгол хөгжихгүй ийм байж гайгүй орны колони байв�##� таарна

Зочин
Зочин
2022-10-31 08:33

Үнэн бурууг нь мэдэж тодруулах нь л маш чух�##�. Цаашдаа засаж з�##�руулаад л явахад болно шдээ Алийн болгон муу амлах уу

Зочин
Зочин
2022-10-31 08:34

муу амлаад яах уу хэдэн нөхдийн хар муу үйлээс болж улс орноо бүтэхгүйгээр нь дуудаад юукэв. Харин манайхан ажлаа сайн хийж бгаа юм бна гэж харлаа ийм булхайнуудыг тодруулж бгаг хараад

Зочин
Зочин
2022-10-31 08:35

Энэ хэдэнгол эздэдээ үүрэх ёстой хариуцлагыг нь үүрүүлж улсаас идсэн мөнгөө хууль ёсны дагуу заав�##� аваарай

Зочин
Зочин
2022-10-31 08:35

Bugdiiig ni shorond hii

007
007
2022-10-31 08:48

Эрчим хүчний т�##�аар ямарч мэдлэг мэргэжилгүй Тэнгэр хулгайч 5 толгойн цахилгаан станц төслийн нэгжийн захир�##� гээд ту�####�а Сакура оффисын бүтэн давхар түрээсэлчихсэн 10 гаруй үүрэг муухан хүмүүсд сул ц�##�ин өгөөд сууж байна. Шоронд илгээсүгэй

Балдан
Балдан
2022-10-31 09:08

Төрийн бүх с�##�барт ах дүү хамаатан саднаараа орцгоож улсаа цөлмөх юмдаа

Ayush
Ayush
2022-10-31 09:27

MAN iihan erh medel, alban tushaal, luivaraa hurtel uvluuldeg laitai yumaa MANaas tatgalzahgui bol bid shudrag yos togtoono gej bhgui hugjihguee

Зочин
Зочин
2022-10-31 10:16

Муухай хүмүүс юмаа ёстой

Зочин
Зочин
2022-10-31 10:21

Дуламсүрэн гээд �##�баны захир�##� байгаа. Тэр бол аж ахуйн юмнууд, түрээс зэргээс овоо их мөнгө иддэг.

Зочин
Зочин
2022-10-31 10:24

Mash zub sedeb xunduj..turiin ajliig xiixdee iim xelbereer mungu idej bolohgui...butsaaj tuluh xeregtei....xeden jiliin umnu.XUGJLIIN BANKNII TUZ IIN gishuud uramshuulal 60 say abch butsasj tulsun bh aa.....

Ганчимэг
Ганчимэг
2022-10-31 10:24

Дэлгэрхүү бол Одонтунг�##�агаар хаман хорыг хутгуулж өөрөө х�##�аасладаг ш дээ. Одноо бол сайн банкир гэхдээ Дэлгэрхүүгийн аав нь том юм чинь намайг даах байх гээд боддог. Гэтэл АТГ ш�##�гаад ирсэн чинь өөрийгөө хамга�##�ахаас өөр замгүй болсноо ойлгосон гэсэн.

Ганчимэг
Ганчимэг
2022-10-31 10:28

17 тэрбумын хөрөнгийг 4 тэрбумаар ТЭСО Цогтгэрэлд Дэлгэрхүү зарсан тухай Мөнх-Эрдэнэ лайваараа ярьсан. Хулгайч нар хэзээд л ялаа үүрнэ дээ.

харамсалтай
харамсалтай
2022-10-31 10:50

БАНК дампууруулсан шагн�##� нь 200 сая төгрөг. МОНГОЛ банк

Зочин
Зочин
2022-10-31 11:00

Түрүүүчийн зулгааж бсн цөөвөрүүдээ дараагийн цөөвөрүүд нь гарч ирж хөөж яавуулчихаад үргэлжлүүлэн зулгаагаад яавчихиимаа. Нээрээ яандаа монголчууд минь дээ ??????????!!

Жимми байхгүй
Жимми байхгүй
2022-10-31 11:21

Үүнийг хуучин цагийн цөлмөгсөд үр могойдоо өвлүүлсэн ажил болж дээ. Хэдэн үеэрээ улсаа хохироож өөрсдийнхөө хамга�##�агч нараа тавьж бгаа улсууд бна даа. Энэ цөөвөрүүдэд хуулийн хариуцлагыг хэрхэн үүрүүлэхийг харж бна. Хууль үйлчлэх болов уу, яах бол???

Ariundolddoo
Ariundolddoo
2022-10-31 11:25

Ariunbold undarmaa uruu tuluuchee

Оспан
Оспан
2022-10-31 12:06

Хэлэх юм �##�гаа шоронд

Зочин
Зочин
2022-10-31 14:00

Гурван сая хулгайч луйварчин дээрэмчид өлөн бөөснүүд.

Зочин
Зочин
2022-10-31 14:20

Хог шаарууд сохор дүлий ард түмэн хохь нь дээ

Зочин
Зочин
2022-10-31 14:22

Тэнгэр бол хүний адаг

Зочин
Зочин
2022-10-31 14:58

Дампуурсан банк бүрийн эрх хүлээн авагчдын үйл ажиллагааг сайн ш�##�гах хэрэгтэй. Монгол банкныхан болон түүний хамсаатнууд сэгэн дээр эргэлдэх элээ аятай байдаг болтой.

Булган
Булган
2022-10-31 15:56

Цаазлаад байв�##� хулгайч нар дорхноо л

З- ЭЭЖ
З- ЭЭЖ
2022-10-31 16:29

НӨГӨӨ Л БУЗАР МӨРӨН ХУРАНДАА ШИВ ДЭЭ!!! ҮХЭЖ ДАЛД ОРЖ ГЭНЭ ГЭСЭН ЭРГЭЭД БОСООД ИРЭЭ ЮУ??

Даваа
Даваа
2022-10-31 18:26

Хогийн юм гэж энийг л хэлнэдээ, Мөрөн, Туулайхүү нар яасан ханадаггүй шун�##�тай юм бэ

Зочин
Зочин
2022-10-31 22:25

Дандаа хянадаг ш�##�гадаг......Хулгайчид !!!!!!!!!???????

Зочин
Зочин
2022-10-31 22:30

Хүүхдүүдээ дагуулаад л хулгай дээрэм хийх юм Эцэг эхчүүд ......Удам дамнасан хулгайчид....... Төлөөсөө хийдэг нь ЖАМ

Бат
Бат
2022-10-31 22:43

Баяртсайханы туша�##�аар татан буулгасан, тэрээр морь унуулсан гол хүн шүү дээ

Зочин
Зочин
2022-11-01 00:53

Эцэг нь луйварчин араас нь хүүхдүүд нь луйварчид болж бна.Банк санхүү,төрийн �##�ь л ашигтай ажлын местэнд нөгөө л олны танил төрд ажиллаж бсан хүмүүсийн хамаар�##� бүхий хүмүүс ажилд ордог уламжл�##�тай болсон.Жирийн иргэдийн хүүхдүүд монгол банкинд орно гэж байхгүй .АПУ-ийн Батсайханы хүүгээс эхлээд хөвөрч өгнө.Ц�##�ин хэд авдгаа ч мэдэхгүй шахуу ,цагаан гартнууд дүүрэн.Яаж энэ улс хөгжих вэ?

ҮНЭН
ҮНЭН
2022-11-01 00:59

ЭНЭ ПИЗДА НАР ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ ЭЭ

Зочин
Зочин
2022-11-01 10:03

5000-10000 хулгайч луйварчдыг олны өмнө цааз�##�ж байж энэ улс орон хэвийн эрүүл болж магадгүй өөр арга зам байхгүй болсон байхаа.

Зочин
Зочин
2022-11-01 11:56

Ихэнх нь ХОМ-доо оруулж хуулийн дагуу хийж. Эднийг буруутагахын оронд урамшуул�##� өгөх шийдвэр гаргагч өөртөө хэдийг авсан нь чух�##�. Нийгмийн даатг�##�ын өчнөөн мөнгө �##�га боллоо гээд байхад л ийм юм хийдэг тэр луйварчдын боломжийг хуулиар хаагаач

Холбоотой мэдээ

Back to top button