Гадаад мэдээДЭЛХИЙ
Борис Жонсон Ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөхөөс татгалзжээ

Британийн улс төрд Ерөнхий сайдын албан тушаалд суухын төлөөх өрсөлдөөн өрнөж байна. Энэхүү өрсөлдөөний тэргүүн эгнээнд явж асан, өмнөх Ерөнхий сайд Борис Жонсон энэ удаад уг албан тушаалын төлөө өрсөлдөөнөөс гарч байгаагаа сая зарлалаа.
Тэрээр татгалзсан шалтгаанаа “Тохиромжтой үе нь биш” гэж тайлбарлажээ. Ингэснээр засаг тэргүүлэхийн төлөөх өрсөлдөөнд Риши Сунак тунаж үлдэж байна. Борис Жонсон өмнө нь Риши Сунак, Пенни Мордонт нарт хандаж, үндэсний эрх ашгийн төлөө нэгдэж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн ч ийм зүйл болсонгүй.
Риши Сунак огцорсон Ерөнхий сайд суудалдаа эргэж суух нь Консерватив намын хувьд сүйрэл болно гэсэн хатуу байр суурь илэрхийлсэн аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.