Гадаад мэдээДЭЛХИЙ

Тэрбумтны хүргэн, "Урвагч", “Могой" хочит Риши Сунак гэж хэн бэ

Британийн эрх баригч Консерватив нам өчигдөр /2022.10.24/ намын даргын сонгуулиа хийж, Пенни Мордонт өрсөлдөөнөөс татгалзсанаар Риши Сунак намын дарга, Ерөнхий сайд боллоо. Сүүлийн хагас жилд болсон Ерөнхий сайдын гурван сэлгээ тус улсын түүхэнд олон содон онцлогуудыг бий болгосон.

Eguur.mn та бүхэндээ энэ удаад Британийн шинэ Ерөнхий сайдын талаарх онцлох мэдээллийг хүргэж байна.

ХАМГИЙН ЗАЛУУ, АНХНЫ ӨНГӨТ АРЬСТ ЕРӨНХИЙ САЙД

Огцорсон Ерөнхий сайд Лиз Трасс 44 хоног засгийн эрх барьснаараа хамгийн богино хугацаанд эрх барьсан гэдгээрээ түүхэнд бичигдэж буй. Тэгвэл шинэ Ерөнхий сайд Риши Сунак юугаараа онцгойрох вэ. Тэрбээр Ерөнхий сайд болсноор анхдагчийн болзлыг хэд, хэдэн төрөл зүйлээр нэгэн зэрэг хангасан.

  • Нэгдүгээрт, тэр сүүлийн 200 жилийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болсон. Тэрбээр энэ жил 42 настай. 1912 онд 42 настайдаа Ерөнхий сайд болж байсан Ливерпүүлийн лорд Риши Сунактай зэрэгцэнэ. 1783 онд 24 насандаа Засаг тэргүүлсэн “Бага” Питт харин давах аж.
  • Хоёрдугаарт, тэрбээр энэ албан тушаалд очсон анхны энэтхэг гаралтай улстөрч. Эцэг, эхийн талын өвөг эцгүүд нь хоёул Британийн Энэтхэгийн хамгийн ядуу муж байсан Пенжабаас Британид ирсэн цагаачид. Тэд өнгөрсөн зууны эхээр эхлээд Зүүн Африкт очсон байдаг. Ришигийн эцэг Яшвир Кенид төрсөн бол эх Уша нь Танганьикт /тухайн үеийн нэрээр/ төрсөн бөгөөд, тэд Англид танилцжээ.

Риши 1980 онд төрсөн, 1998 онд Оксфордын их сургуулийг гүн ухаан, улс төр, эдийн засгийн чиглэлээр төгссөн байна. Төгсөөд “Голдман Сакс” банкинд ажиллаж байгаад Стэнфордод магистрын зэрэг хамгаалсан аж.

Улс төрийн замналаа 2015 онд Ричмонд тойргийн Парламентын сонгуульд ялж эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, долоохон жилийн дотор Ерөнхий сайд болсон байна. Улмаар 2019 он сонгуульд Борис Жонсоныг дэмжиж, улмаар Ерөнхий сайд болсных нь дараа Сангийн дэд сайд болсон түүхтэй.

Britain's Prime Minister Boris Johnson and Chancellor Rishi Sunak visit Pizza Pilgrims in West India Quay, in London, Britian June 26, 2020. Heathcliff O'Malley/Pool via REUTERS

Тэрбээр өнгөрсөн долоодугаар сарын 5-нд албан тушаалаа өгч, улмаар улс төрийн хямралыг эхлүүлсэн тул Борис Жонсоны дэмжигчид Риши Сунакийг “Урвагч”, ”Могой” гэхчлэн нэрлэдэг байна.

ТЭРБУМТНЫ ХҮРГЭН

Риши Сунак Энэтхэгийн тэрбумтан, “Infosys” үндэстэн дамнасан корпорацийн эзэн Нараяна Муртигийн охин Акшате Муртитай гэрлэсэн. “The Sunday Times”-ын мэдээлснээр, 730 сая ам.долларын хөрөнгөтэй, Британийн баячуудын жагсаалтын 222 дугаарт бичигддэг байна. Үүнээс нь болоод түүнийг “Баян Риши” /1994 онд гарсан “Баян Ричи” киноны гол баатрын нэрээр/ гэж дууддаг ажээ.

Эхнэр нь татварын ноцгой нөхцөл эдэлж, олсон хөрөнгийн татварынхаа ихэнхийг хилийн чанад төлдөг болох нь илэрч шуугиан тарьж байсан.

НЭГД, ЭСВЭЛ ҮХ

Риши Сунак Лиз Трассын 44 хоног тэссэнээс ч хэцүү, хугацаа давчуу үед Ерөнхий сайдын албыг авч байгаа. Тиймээс олон юм бодолгүй татварын хатуу бодлого хэрэгжүүлэх замыг сонгоно гэдгээ анхны илтгэлээрээ хэлсэн. “Нэгд, эсвэл үх” гэсэн зарчим үйлчилнэ гэсэн. Тэрбээр цагтаа Лиз Трасс, Борис Жонсон нартай нэгдэж чадаагүй бол одоо нөгөө хоёр нь түүнийг бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-25 13:13

Энэтхэг,Английн колоничлолд олон 100 жил байж,бүхнээ �##�даж байсан бол,одоо энэтхэг хүн энэ улсыг удирдах болжээ.болж л байна

ҮНЭН
ҮНЭН
2022-10-26 01:53
Reply to  Зочин

ТЭНЭГ ХАР ЛАЛАРЫН ТАРХИНД БУУЖ БАЙГАА БҮХ ХАР БАРААН ШҮҮ. П ИЗДА МИНЬ МӨНГӨТЭЙ ХҮН ХАА Ч АМЬДРАНА ХАР ЛАЛАР АА

Зочин
Зочин
2022-10-25 13:14

Борис хүүгийн дараа л шууд ерөнхий сайд БОЛГОХ байсан юм, Англичууд маяглаад цагаан арьст хүүхнээ сонгож, цаг �##�даж байхаар ... Цагаан арьст хүүхэнтэй л ерөнхий сайдын сууд�##�д өрсөлдсөн шдээ, урьд нь. Гэвч зөв цаг үе нь энэ ч юм билүү?

Зочин
Зочин
2022-10-25 13:15

Өндөр боловсролтой бас тэрбумтны хүү. Манай улс хэзээ ийм ЕС-тай болох бол?

Зочин
Зочин
2022-10-26 00:19
Reply to  Зочин

Terbumtniii yaduu hurgen gesen bayan hurgen bolchuul goy bhandee kk

ҮНЭН
ҮНЭН
2022-10-26 01:54
Reply to  Зочин

ТЭРБУМТНЫ ХҮРГЭН ГЭДЭГ БАЯН ХҮН ГЭСЭН ҮГ Ш ДЭЭ ТЭНЭГ ҮХЭРЭЭ

Зочин
Зочин
2022-10-25 13:16

Цагаан арьстнууд нь нөхөн үржихгүй байсаар "дуусч" байгаа байх оо...

Зочин
Зочин
2022-10-25 13:16

ЭР БОР ХУРГА

Зочин
Зочин
2022-10-25 14:20

овжин эр. түүх сайтай хүн юм гээч

ҮНЭН
ҮНЭН
2022-10-26 01:56

МАНАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЧИНЬ БЭРХ ТОСГОНЫ МАН-ЫН БАЙРНЫ ЖИЖҮҮР ХҮН ШҮҮ ДЭЭ ОРКУУД МИНЬ ЭЭ ХАХА ТЭГЭЭД ЛАЛАР ЦАРАЙЛЖ БАЙГААГИЙНХАА УЧРЫГ ОЛСОН БИЗДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button