СПОРТ
Наталья Антюхаас олимпын алтан медалийг нь хураана

ОУОХ ОХУ-ын хөнгөн атлетикч Наталья Антюхаас “Лондон 2012” олимпын наадмын 400 метрийн гүйлтэд хүртсэн алтан медалийг нь хураахаар болжээ. Москва дахь Допингийн эсрэг төвийн мэдээллийг дахин шалгасны дараа тамирчны 2012 оны долоодугаар сарын 15-наас 2013 оны зургадугаар сарын 29-ний хооронд үзүүлсэн амжилтыг хүчингүй болгох шийд гаргаснаар алтан медаль нь хураагдахаар болсон юм байна.
Наталья Антюх нь энэ жил 41 настай, Лондоны олимпын алтан медалиас гадна “Афин 2004” олимпын 400 метрийн гүйтэд хүрэл, 4х400 метрийн буухиа гүйтэд мөнгөн медаль хүртэж байв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Спорт улс төр болжээ. Юун эв нэгдлийн бэлэг тэмдэг үзэл суртлын дайн болсон байна. Допинг гэж байдаг ч байдаггүй ч юм уу бүү мэд. Яг ямар юмыг допинг гээд байгааг жирийн иргэд мэдэх юм уу? аспирин гэдэг эм допинг гэсэн шүү. Ер нь энэ бол солиорол допинг гэдэг нэрийн доор улс орныг унтраах доройтуулах оролдлого шүү дээ. 1968 онд монголын жү догийн бөх Буядаа гуайг допинг хэрэглэсэн гээд медалийг нь өгөөгүй. Түвшинбаяр 2008 оны олимпоос алт авахаар спортын дүрмээ өөрчилсөн гээд олон юмыг санах хэрэгтэй. Заавал америк европын дүрмээр явах ёстой юм уу? Бодох л хэрэгтэй. Хамгийн их допинг хэрэглэдэг улс чинь америк хятад япон герман улсууд шүү дээ
Wada Uls toroor ajilladdag n todorhoi haragdag..