“Тоёота” хоёр дахь цахилгаан автомашинаа танилцууллаа

Японы “Тоёота” компани түүхэндээ хоёр дахь цахилгаан автомашинаа танилцууллаа. Седан загварын, “bZ3” хэмээх нэртэй уг автомашиныг БНХАУ-ын зах зээлд зориулж, тус улсын “BYD” компанитай хамтран үйлдвэрлэжээ.
Бүтээгчид нь шинэ загвараа “Тоон технологитой”, “Хүчтэй”, “Тохитой” гэсэн гурван үгээр тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл, байгаль орчинд ээлтэй, хурд хүчтэйгээр тохь тухтай зорчино гэсэн санааг илэрхийлэх гэнэ. “bZ3” нь 4725 мм урт /”Королла”-гаас 95 мм урт/ 1835 мм өргөн, 1475 мм өндөр, тэнхлэг хоорондын зай нь 2880 мм /”Камри”-гийнх 2825 мм байдаг/ байгаа нь өмнө гарч байсан загваруудаас хэмжээгээр том аж.
Нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 600 км зам туулах чадвартай. Гадаад байдал нь “bZ4X”-тэй маш төстэй, гагц арай өргөн хамраар л ялгаатай юм байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.