СПОРТ

Буудлагын ДАШТ: Монголын тамирчид медалийн тавцанг эзэгнэлээ

Египетийн нийслэл Каир хотноо болж буй буудлага спортын ДАШТ-ий их калибрийн гар бууны 25 м-ийн дасгалд Монгол Улсын гурван мэргэн буудагч бүсгүй эхний гурван байрт орж, алт, мөнгө, хүрэл медалийг булаасан гайхалтай амжилт гаргажээ.

Урьдчилсан буудлагад 293 оноо авч, финалд нэгдүгээр байраар шалгарсан Ц.Мөнхзул шигшээ буудлагад ч 292 оноо авч тасархай түрүүлсэн бол Т.Баярцэцэг тавдугаар байраар финалдсан ч шигшээд 587 онож мөнгөн медалийн болзол хангасан байна. Урьдчилсан буудлагад 286 онож, гуравдугаар байраар финалдсан Э.Хишигдэлгэр шигшээ буудлагад байраа хадгалжээ. Ингэснээр манай гурван бүсгүй алт, мөнгө, хүрэл медалийг цогцоор нь хүртэж, Монголын спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх нэгэн бахархалт түүхийг бүтээв.

Манайхаас өмнө нь ДАШТ-ээс Д.Мөнхбаяр алт, О.Гүндэгмаа хүрэл авч медалийн тавцанд зэрэгцэн зогсож байсан түүхтэй. Гэхдээ тэр үед Д.Мөнхбаяр Германы иргэн болчихсон байсан юм.

Каир 2022 ДАШТ

Их калибрийн гар бууны 25 м-ийн дасгал

Алт: Цогбадрахын Мөнхзул 585

Мөнгө: Төмөрчөдөрийн Баярцэцэг 564

Хүрэл: Энхбатын Хишигдэлгэр 557

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Дүү нартаа маш их баярлалаа. Хайртай Монголынхоо нэрийг бөмбөрцөгт, олон жил яг ингэж дуурсгах болно гэдэгт итгэж байна.

Зочин
Зочин

Olympin davtsand zeregtsen zogsoj baihig hvsie

Холбоотой мэдээ

Back to top button