Гадаад мэдээДЭЛХИЙ
“Adidas” Канье Уэсттэй хамтарч ажиллахаа болилоо

Германы “Adidas” фирм рэппер Канье Уэсттэй хамтын ажиллагаагаа зогсоожээ. Канье энэ сарын эхээр болсон Парисын загварын долоо хоногийн үеэр “White Lives Matter” гэсэн бичигтэй хэлхгэр хувцас өмссөн. Тэрбээр “Black lives matter” хөдөлгөөнийг эсэргүүцэж байгаагаа энэ үйлдлээрээ харуулсан нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээсэн юм.
Энэхүү шүүмжлэлийн нэг хэсэг нь “Adidas” руу чиглэсэн нь хамтын ажиллагаа зогсох гол шалтаг болжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.