Гадаад мэдээДЭЛХИЙ
ОХУ-д нүүрсний уурхай шатаж байна

ОХУ-ын Кемерово мужийн Новокузнецкт орших “Юбилейная” нүүрсний уурхай шатаж байна. Гал гарах үед уурхайд 118 уурхайчин ажиллаж байсан бөгөөд бүгдийг нь нүүлгэн шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, галаас болж хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй аж.
Түймрийн голомтод Онцгой байдлын алба үүрэг гүйцэтгэж байна.
“Юбилейная” уурхай нь “ТопПром” холдингийн эзэмшил бөгөөд энэ жил шүүхээс хоёр ч удаа үйл ажиллагааг нь 90 хоногоор зогсоох шийдвэрх гарч байжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.