Тайра Бэнксийн жилийн орлого 10 сая ам.долларт хүрчээ

Секси имиж бүрдүүлэн тун хурдан нэрд гарсан энэ хар арьст бүсгүйг эхэндээ загварын хүрээнийхэн л таньдаг байсан гэхэд хилсдэхгүй. Харин “Опра Уинфригийн шоу” хэмээх алдартай ток шоуг хуулбарласан “Тайра Бэнксийн ток шоу”-г 2005 онд хийж эхэлснээсээ хойш энэ салбарт авьяасаа нээсэн байдаг.
Олны анхааралд өртөхийн тулд Үндэсний сагсанбөмбөгийн холбооны тамирчидтай жиг ургуулж, дотуур хувцас сурталчилж байсан түүнд үүнээс хойш олны өмнө нүцгэлж “үйлээ үзэж” байх шаардлага үгүй болсон юм. Одоо тэрбээр “Америкийн дараагийн топ модель”, “Тайра Бэнксийн ток шоу”, “Жинхэнэ гоо үзэсгэлэн” зэрэг Хойд Америкийн хамгийн их үзэгчтэй шоу нэвтрүүлгүүдийг эзэмшдэг. Нэвтрүүлэг хөтлөхийн зэрэгцээ Love Stinks (1999), Love&Basketball (2000), Coyote Ugly (2000) and Halloween: Resurrection (2002) зэрэг кинонд тогложээ.

Тэрбээр явуулсан олон талт үйл ажиллагааныхаа төлөө шагнал бишгүй авч байсан бөгөөд тэдгээр шагналын дунд Ижил хүйстнүүдийг зөвөөр сурталчилсных нь төлөө Ижил хүйстнүүдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс олгосон шагнал ч бий.
НЭРИЙН ХУУДАС:
- Бүтэн нэр: Тайра Линн Бэнкс
- Иргэний харъяалал: АНУ
- Төрсөн он: 1973 оны арванхоёрдугаар сарын 4.
- Төрсөн газар: Инглвууд, Калифорни
- Жилийн орлого: 10+ сая ам.доллар (2022 оны байдлаар)











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.