УЛС ТӨР

Засгийн газар VS Шүүх эрх мэдэл

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гаднын иргэдийг залилж хохироосон, шүүх дээр шалгагдаж буй хэргүүдийг олон нийтэд зарлалаа. Энэ үйл явдлаас иргэд ямар дохио авах ёстой вэ. Нэгдүгээрт, энд Засгийн газар, Шүүх эрх мэдлийн эсрэгцэл шууд харагдаж байна.

Муугаар харвал Засгийн газар шүүх эрх мэдэл нөлөөлөх гэсэн оролдлого. Хуулиараа Шүүхийн үйл ажиллагаанд ямар ч субъект хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй байдаг. Сайнаар харвал Шүүх засаглал суларсан, тэр нь Засгийн газар буюу Монгол Улсын эрх ашигт нөлөөлөх хэмжээнд ужгирсан учраас асуудлыг гаргаж ирж мэдээлсэн /Дээр хэлсэнчлэн, шууд оролцох эрхгүй учраас/ гэж харагдана.

Дээрх хэргүүд заавал Засгийн газрын чихэнд хүртлээ даамжралгүй Шүүх дээр шийдэгдээд явах боломж байсан. Шүүх хараат бусаар, гаднын иргэн, дотоодын иргэн, улс төрд нөлөөтэй гэх мэтээр ялгалгүй шийтгээд шийтгээд явчихсан бол Засгийн газар /Монгол Улс/ олон зуун сая ам.долларын төлбөрийн асуудалд орохгүй, хэдэн хүн шоронд хийгээд л салах байв. Хөрөнгө оруулагчид ч гэсэн “Хууль нь сайн хэрэгждэг, шүүх нь шударга юм байна. Бид л буруу түнш сонгожээ” гэсэн ухааралтай хоцрох байлаа.

ХҮЛЭЭГДЭХ ҮР ДАГАВАР

Мэдээж, хэргүүдийг шүүхээр шийдэх ёстой. Гэхдээ зарлагдсан хэргүүдээр хязгаарлагдах ёсгүй.

Засгийн газрын тухайд, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд мэдээлэл хийж шалгагдаж буй хэргийг задалдаг, ингэхдээ тодорхой зорилготойгоор олон дундаас нэг, хоёрыг задалж олны анхаарал оруулдаг технологи олон удаа хэрэглэж байсан. Энэ удаад асуудал арай өөр байх тул ижил кейсүүд бүгд шийдэгдэнэ гэсэн итгэл байна. Учир нь, хэн, хэнийг луйвардсан нь биш, зарчим гол юм. Тиймээс Шүүх залилуулсан гадны иргэдийн хөлд дарагдах болов уу.

Хэргийг Засгийн газарт хүртэл даамжруулснаар хохирлын асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага үүссэн. Тэгэхээр манай улс тэдгээр иргэдийг хохиролгүй болгож таарна. Гэхдээ валютын нөөц бага байгаа учраас мөнгөөр төлөлгүй, цаашид найдвартай хамтрах байдлаар арилгах байх. Х.Нямбаатар сайд мэдээлэлдээ “Английн Ерөнхий сайд асны дүү Марк Жонсон надад “Асуудлыг шийдээд өгчихвөл дахин хөрөнгө оруулалт оруулж ирэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн” хэмээн тодорхой хэлсэн билээ. Тиймээс Засгийн газар одоо хохирогчдод хэн, хэндээ ашигтай, хамгийн гол нь баталгаатай санал тавьж, ЖИЖИГ ЧУЛУУГААР ТОМ ЧУЛУУ ХӨДӨЛГӨХ хувилбарууд дээр ажиллах хэрэгтэй байна.

Эхэлсэн энэ үйл явцыг Монгол Улсын имиж сайжирч, хөрөнгө оруулалт нэмэгдэж, Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийн тархинд гэрэл тусаж, эцэст нь улсаараа хожсон сайн үр дүнтэй дуусгах боломж бий.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ мөнгийг олоод өгчихвөл дараа дахин хөрөнгө оруулахад бэлэн гэнүү

Зочин
Зочин

цагдаа авилгатай тэмцэх газар мөрдөх ажлаа л сайн хийсэн бол шүүх шийдэхгүй гээд чяахав дээ авч болохгүй хаяж болохгүй үлгэн салган мөрдчихөөд шүүх буруутай гэж болохгүй шүү мөрдөгч нарын хэрэг илрүүлэлт мөрдөлт хир сайн билээ дээ сайд минь

Зочин
Зочин

АЙМААР ТЭНЭГ ГЭХЭД ХААШАА ЮМ ДЭНДҮҮ ДАМПУУ ТӨР ЗАСАГ ШҮҮХ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ЮМ.ОДОО ГУЙЦАН СУУЖИЙШТ АЛААЧ ХЯДААЧ БҮГДИЙГ НЬ АЦЫГ НЬ ГОЗОЙТОЛ ШОРОНД ХАТААГААЧ ШҮҮХ ПРОКУРОРОО ГУЙЖ ӨМНӨ НЬ СӨГДТӨЛ ЭНЭ ЯЛЗРАЛ ЯВАГДСАН ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА. АЖНАЙ БАТЭРДЭНЭ ГЭДЭГ ХУЛГАЙЧ ИХ ХУРЛААСАА ХӨӨГДЦӨН ЮМ УУ? АДЬЯАСҮРЭН ГЭЖ СОНИН АВГАЙ БАЙНАА ХОХЬ ЧИНЭЭ ДАНДАА ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БӨГСЧДӨӨ ГАРГАХААР ИНГЭЖ АЛИНГАА АЛДАЖ БАЙГАА ЮМ.ХУЛГАЙ ХАР МӨРТЭЙ МАШ ТОМ ХАРААЛТАЙ ХАМГИЙН АЮУЛТАЙ НЬ ЭНЭ БҮГДИЙН ГОРЫГ АРД ТҮМЭН АМСЧ ЗОВЖ БАЙНА ҮХЭЭЧЭЭ ҮХЭЭЧ ДОХ ТЭМБҮҮ ХАВДАР ТУСААД ЗОВЖ ҮХЭЭЧ ХУЛГАЙЧУУДАА АМЬДААРАА ӨТӨЖ ҮХЭЭЧ

Иргэн
Иргэн

Шүүх цагдаа шударга байх нь хамгийн чухал, хөгжлийн гол түлхүүр

Зочин
Зочин

Шүүх засаглал ядзарсан нь л үнэн цагдаа АТГ дээр хэргийн 50хувь замхарч40 хувь нь шүүх прокурорын шатанд замхарч авилга өгөх чадваргүй 10 хувь нь шүүхээс ял шийтгэл авдаг болсон нь үнэн

Холбоотой мэдээ

Back to top button