Гадаад мэдээ

Итэвонд юу болов: Хохирогчдын дийлэнх нь 20 гаруй насны эмэгтэйчүүд

БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итэвон дүүрэгт Хэллоуиний баяр тэмдэглэхээр очсон хүмүүс нарийн гудамжинд хэт бөөгнөрөл үүсгэснээс 100 гаруй хүн гэмтэж, 50 гаруй хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарлаа. Хэргийн газарт Онцгой байдлын болон эрүүл мэндийн албаныхан ажиллаж байна.

Хэллоуиний энэ арга хэмжээнд 100 мянган хүн оролцож байсан талаар гадаадын хэвлэлүүд мэдээлж байна. Гурван жилийн дараа амны хаалтгүй, Ковид-19-ийн хязгаарлалтгүй тэмдэглэсэн Хэллоуиний баярын үеэр зүрхний шигдээс болж, амьсгалын дутагдалд орсон хүмүүс гудамжинд унаж эхэлжээ.

Сошиал орчинд тавигдсан богино бичлэгүүдийг гадаадын хэвлэлүүд эх сурвалж болгон ашиглаж, бичлэгт гарч буй үйл явдлыг дүрслэн мэдээлэх нь олонтаа байна. Харин тодорхой болоод буй мэдээллүүд гэвэл:

  • 50 гаруй хүн зүрхний шигдээс болсон
  • 100 гаруй хүн хохирсон
  • "Амьсгалахад хүнд байна" гэсэн 81 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн
  • 142 онцгой байдлын машин ажиллаж байна
  • Сөүл хотын захирагч Европт айлчилж байсан ч энэ үйл явдлын дараа буцсан
  • БНСУ-ын Ерөнхийлөгч хариу арга хэмжээ авч, үүсэж болох эрсдэлийг бууруулах үүргийг холбогдох албаныханд өгсөн ба шуурхай хуралдаан зарласан.

Өмнөд Солонгосын хэвлэлүүд амь насаа алдагсад болон эмнэлгийн тусламж авсан хүмүүсийн нийт тоог гаргахад хүндрэлтэй байгаа талаар мэдээлж байна. Мөн хохирогчдын дийлэнх нь 20 гаруй насны эмэгтэйчүүд байсан талаар MBC News мэдээлжээ.

Одоогийн байдлаар эл шөнийн гудамжинд яагаад олон тооны хүн амьсгалын дутагдалд орох болсон тал дээр албаныхан ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. Баярын үеэр тараагдсан чихэр хортой байсан гэх мэдээлэл байгаа ч энэ талаар гадаадын ямар ч хэвлэл мэдээлээгүй байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Олуулаа нэг дор шаваад л амьсгалын дутагдалд орно. Чихэлдээд цээж нь хавчигдаад цусны эргэлт саараад хүчилтөрөгчийн дутагдалд орж эсвэл харвана эсвэл зүрх зогсоно. Гайхаад байх зүйл биш. Сансармаа сурвалжлагч гэхэд мэдлэг муутай. Муутай байж болно, мэдэхгүй байж болно. Гэвч бичихээсээ өмнө судалж болно.

Зочин
Зочин

Энэ баруунд үе үе болдог. Тиймээс ийм хэмжээний олон хүн цуглуулах бол тодорхой дүрэм шалгуур тавигдаж биелүүлж сэргийлдэг. Хүмүүс паникт орохоороо замбараагүй байдал үүсэж тал тал тийшээ шахцалдаж бие биеэ алдаг. Сүүлийн үед террор халдлагаас болгоомжилж заавал тусгай контрольтой тэр бүү хэл цүнхээ шалгуулж ордог. Хамгаалалтынхан хянадаг. Террористуудаас болж эрх чөлөө жоохон хаагдсан. Хөл бөмбөгийн тэмцээн гэх мэт хүн ихээр цугладаг үед бас тусгай арга хэмжээ авч галт тэргээр ирж буй үзэгчдийг хооронд нь нийлүүлэхгүйгээр зохион байгуулдаг. Хүнд зэвсэглэсэн цагдаа нар хянадаг. Мөргөлдөөн үүсгэхгүй гээд стадион ортол нь хооронд нь уулзуулахгүй нэг урсгалын хөдөлгөөн бий болгодог. Голдуу концертон дээр иймэрхүү шахцалдаж үхдэг зүйл гардаг.

Холбоотой мэдээ

Back to top button