Гадаад мэдээДЭЛХИЙ

“Итэвоны аймшиг”-ийн талаарх хамгийн сүүлийн мэдээлэл: 151 хүн нас барсны 97 нь эмэгтэй, 54 нь эрэгтэй 19 нь гадаадын иргэн...

БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итэвон дүүрэгт Хэллоуины баяр буюу “Сүнсний баяр”-ыг тэмдэглэхээр очсон 100 000 гаруй иргэд үймснээс олон хүний амь нас хохирсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэхүү харамсалтай үйл явдлын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг багцлан хүргэж байна.

ХОХИРОГЧДЫН ИХЭНХ НЬ ОЮУТАН, СУРАГЧИД

Бямба гарагийн орой болсон эмгэнэлт явдал БНСУ-ын түүхэнд хүмүүсийн бөөгнөрлийн улмаас хамгийн олон хүний амь нас хохирсон тохиолдол болжээ. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, өнөө өглөөний 10.00 цагийн байдлаар 151 хүн нас барж, 82 хүн гэмтэж бэртсэн байна.

Гэмтэж бэртсэн хүмүүсийн 19-ийнх нь биеийн байдал хүнд байгаа тул цаашид амиа алдсан хүний тоо нэмэгдэх магадлалтай болохыг холбогдох албаныхан мэдээлж буй.

Амиа алдсан 151 хүний 97 нь эмэгтэй, 54 нь эрэгтэй гэж Ёнсаны Аврах, гал унтраах албаны дарга Че Сон Бом “Ёнхап” агентлагт өгсөн мэдээлэлдээ дурджээ. Тус улсад эмгэнэлт явдлын улмаас олон хүн амиа алдсан харамсалтай тохиолдол хамгийн сүүлд 2014 онд гарч, 304 хүн амиа алдаж байсан. Тэр үед хохирогчдын ихэнх нь дунд, сургуулийн сурагчид байж, олон нийтийн сэтгэлийг шимшрүүлж байв.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХОХИРСОН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ОДООГООР АЛГА

Манай улсын иргэд БНСУ-д олноороо оршин суудаг тул дээрх явдалд монгол хүн өртсөн байх вий хэмээн санаа зовж байсан. Тэгвэл албан ёсны эх сурвалжуудад одоогоор эмгэнэлт явдалд монгол хүн өртөж хохирсон талаар мэдээлээгүй байна.

Дээр нэр дурдагдсан Че Сон Бом “Гаднын 19 иргэн амиа алдсаны дотор Иран, Узбекистан, БНХАУ, Норвегийн иргэд байсан” гэж “Ёнхап”-п өгсөн мэдээлэлдээ дурдсан байна.

ЦАР ТАХЛЫН ХЯЗГААРЛАЛТААС АНГИЖИРСНЫ ДАРААХ ХАМГИЙН АНХНЫ ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА БАЙЖЭЭ

Итэвон дахь “Сүнсний баяр”-ын жагсаал нь тус улс ковид19 цар тахлын улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмээ бүрэн цуцалснаас хойших хамгийн анхны олон нийтийг хамарсан үйл ажиллагаа байжээ. Тийм ч учраас иргэд ихээхэн хөөрөлтэй, олноороо очиж оролцсон гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байна.

ГЭРЧҮҮД ЮУ ЯРИВ

Уг эмгэнэлт явдлыг олон хүн үймж бүл чадал муутай эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хөлдөө гишгэснээс болсон гэж буй. Хоолонд хордсон, хар тамхины хольцтой чихэр идсэн гэх мэт олон таамаглал хөвөрсөн хэвээр байгаа ч хүмүүс нэгнээ дарсан нь тодорхой байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Аврах, гал унтраах ангийнханд ирсэн эхний дуудлагууд амьсгалын дутагдалд орсон тухай байжээ. Хамгийн эхний дуудлага 22.15 цагт ирсэн гэнэ.

Гэрчүүдийн ярьсныг сийрүүлбэл, цугларсан хүмүүс 4 метр орчим өргөнтэй гудамжаар нэвт гарчээ. Энэ үед хойно байсан хүмүүс хэтэрхий олноороо дайрч түлхсэнээс болоод урд явсан хүмүүс унасан юм байна. Улмаар үймж, орилолдсон ч хойно байсан хүмүүс юу болж байгааг ойлгоогүйгээс тэр чигээрээ түрэгдэн, нэг, нэгэн дээрээ гишгэлсээр гудамжийг нэвт гарсан аж.

ҮНДЭСНИЙ ГАШУУДАЛ ЗАРЛАВ

Эмгэнэлт явдал болсны дараа тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёль албан өрөөнөөсөө шууд эфирт мэдэгдэл хийж, үндэсний гашуудал зарлаж байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр улсын түүхэн гарч байгаагүй эмгэнэлт явдал болсныг тэмдэглээд, хэрэг явдлын учир шалтгааныг олж тогтоох, хохирогчдод тусламж үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх зэрэгт дээд зэргээр анхаарал тавьж ажиллана гэж амлаад ийм явдал дахин хэзээ ч бүү гараасай гэсэн байна.

355 ХҮН СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ

Өнөө өглөө Цагдаагийн байгууллагад гэл бүлийн гишүүн нь сураггүй алга болсон тухай 355 мэдээлэл иржээ. Тиймээс Итэвонд үүрэг гүйцэтгэж буй холбогдох албаныхан хохирогчдыг таниулах ажлыг аль болох хурдан зохион байгуулахаар хичээж байгаа аж. Мөн тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан цэнгээний газрууд аюулгүй байдлын дүрэм журмыг зөрчсөн эсэхийг тогтоох мөрдлөг эхлүүлэхээр болжээ.

ГАДНЫН УЛС ОРНУУД ЭМГЭНЭЛД ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

Итэвоны хэрэг явдал БНСУ-аар тогтохгүй олон улсад шуугиан тарьж зүрх шимшрүүлээд байна. Болсон явдалтай холбоотойгоор дэлхийн улс орнуудын удирдагч, төрийн зүтгэлтэн, урлаг соёлын одод эмгэнэлээ илэрхийлж байгаа бөгөөд тэдний дунд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарын зэрэг нөлөөтэй хүмүүс байна. Манай улсаас Шадар сайд С.Амарсайхан БНСУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-30 13:06

Үнэхэээр харамс�##�тай юмаа. Аливаа юмс ердийн хэм хэмжээнээсээ хэлтийхээр ийм үр дагаварт хүрдэг. В�##�ентин, сүнсний гэх эдгээр баярын утга учир юундаа ч байдаг юм. Бүү мэд, ойлгохгүй юм даа. Өөрсдийн хил хязгаар, хэвийн хэмжээндээ л байцгаа.

Зочин
Зочин
2022-10-30 13:15

mask zuuchiheed daliziganaad baikaar ingez baigaa um

Зочин
Зочин
2022-10-30 13:49

Haramsaltai um boljee emgenel ilerhuley

jjj
jjj
2022-10-30 14:11

sportiin temtseen,dyychdiin toglolt, black friday-r humuus olnooroo daragdsan bdag sonsogddin.

Зочин
Зочин
2022-10-30 16:28

Ядаж гудамж нь н а луу гудамж байсан. Дээрээс нь түлхэхээр уруудаж яваа хүмүүс амархан унана. Араас шахна гэхээр яг монголчууд шиг байна. Манайхан тэгж очерлодог.

Зочин
Зочин
2022-10-30 16:29

Бүгдэд нь зүрхний массаж зэрэг хийж байгаа видео нь аймаар байсан шүү. Хөөрхий.

Зочин
Зочин
2022-10-30 16:30

Сүрэг хүмүүс бие биеэ а л даг бол сүрэг шувуу яаж бие биетэйгээ мөргөлдөхгүй нисдэг вэ ? Амархан чиглэлээ өөрчилсөн ч мөргөлдөхгүй.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-10-30 18:57
Reply to  Зочин

Яс юман даар хүмүүс шувуунаас долоон дор

Зочин
Зочин
2022-10-30 16:46

Сүнсний баяр гэж ер юу байхав дээ. Бас л нэг шашны т�##�ын үзэлд автагдсан нөхөд ийм болгож байгаа юм. Ер нь шашнаас болж хүн төрөлхтөн сүйрнэ шүү. Шашин бол хүнд хэрэг зүйл. Нэг хэсэг бүлэг нөхөд өөрсдийгээ хоолтой байлгах арга мэх.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-10-30 18:59
Reply to  Зочин

Тархи угааж мөнгө олдог аргатай хүмүүсиин урьханд ордог тэнэг бүлэг хүмүүс ч монголд олон болоод байгаа шүү

Зочин
Зочин
2022-10-30 16:51

Шашин бол хүний мунхруулагч хар тамхи мөн гэсэн агуу Маркс ахын �##�тнаас үнэтэй сурга�##�ийг үргэлж санаж явах хэрэгтэй. Хүн д�##�ай болсон хятадын 1.5 тэрбум хүний 90 хувь ямарч шашин шүтдэггүй гээд боддоо. Тэд шашин шүтэхгүй байлаа гээд ер буруудаагүй. Харин ч тэд их урт нас�##�ж байна. Ажлаа саын хийж байна. Улс орноо хөгжүүлж байна. Дэлхий нийтийг хөгжилд хөтөлж байна.

Зочин
Зочин
2022-10-30 16:56

Манай иргэдийн хувьд шууд хэлэхэд мухар сүсэгтэй хүн их олон шүү. Та нартаа шуудхан хэлэхэд бидэнд ямарч шашин хэрэггүй. Орчин үеийн буддын шашны лам нар чинь жинхэнэ шар феод�##� гэгч болцгоосон шүү дээ. Иймд тэдний үйл хүний төлөө бус зөвхөн өөрөө баяжихын төлөө иргэдээ хуурч байгааг анхаарууштай.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-10-30 19:01
Reply to  Зочин

Иссүс бүрч хэрэггүй шүү

Touching
Touching
2022-10-30 19:17

Ene ugur baryyniinhniig dyyraij iim baidald hvrch bga yum , zvgeer vndesnii bayar naadam hezee ch ami awahgvi, manai mongold bas iim svns svvdriin bayar temdegleh bolson yaj ch bodson yamar olig baihaw de ,

Зочин
Зочин
2022-10-30 22:19

Сүнсний баярыг 2000 онд анх Ирланд улсад католик шашны баяр гэж тэмдэглэж эхэлсэн гэдэг. Монголд БШУЯ-ны сайд Л.Энх-Амг�##�ан 2019 онд сүнсний баяр хийхийг хориглосон болохоор сурагч, оюутнуудаа амар амг�##�ан тайван байхыг эцэг эхчүүд бүгд хүсдэг шүү дээ!

Холбоотой мэдээ

Back to top button