СПОРТ
Жейк Пол боксоор Андерсон Сильваг хожлоо

АНУ-ын Аризона мужийн Глендейл хотноо боксын нэгэн сонирхолтой тулаан болж өндөрлөлөө. Ютюб блоггер байснаа боксоор хичээллэж, өөр төрлийн спортын оддыг ээлж дараалан буулгаж авч буй Жейк Пол энэ удаад холимог тулааны домог Андерсон Сильватай тулалдаж, шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялав.
Андерсон Сильва тулааны эхний гурван үед санаачилга авч, дайчин тулалдсан ч түүнээс хойш бага, багаар суусаар сүүлийн үедээ нокдаунд орж, улмаар ялагдав. Шүүгчид бүгд санал нэгтэйгээр (77-74, 78-73, 78-73) Жейк Полд ялалт өгчээ.
Жейк Пол гараа өргүүлснийхээ дараа өнөө цагийн мэргэжлийн боксын хамгийн хүнд нударгатнуудын нэг Канело Альваресийг тулаанд дуудсан байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.