ДЭЛХИЙ

Ариун Меккагаас Сталиныг оршуулах ёслол хүртэл: Хүмүүс биесээ дарж алсан тохиолдлууд

Хүмүүс олноороо цугласан үедээ ямар нэгэн байдлаар үймэлдэх юм бол бие, биесээ дарж хөнөөх тохиолдол бий. Түүхэнд ийм байдлаар нэг дор олон хүний амь нас үрэгдсэн тохиолдол цөөн биш бөгөөд тэдгээрээс хамгийн олон хүний амь нас үрэгдсэн тохиолдлуудыг талаарх мэдээллийг eguur.mn та бүхэндээ хүргэж байна.  

ОЛОН ХҮН ЦУГЛАРСАН ГАЗАР ЭРСДЭЛ ҮРГЭЛЖ БАЙДАГ

БНСУ-ын нийслэл Сөүл хотын Ёнсан дүүргийн Итэвон хороонд сүнсний баяр тэмдэглэхээр очоод байсан 100 000 гаруй хүн 151-ийгээ дарсан хэрэг өнгөрсөн бямба гарагт болсон. Үүнтэй холбоотойгоор зарим иргэн “Сүнсний баяр” гэх нэр, баярт ач холбогдол өгөн, “Муу ёрын баяраас боллоо” гэсэн хандлага гаргасан байхтай сошиал орчинд цөөнгүй таарлаа. Тэгээд түүхэнд тэмдэглэгдсэн ийм эмгэнэлт явдлын шалтгаан юу байдаг вэ гэдгийг судлаад үзтэл ерөөсөө л баярын үеэр ийм явдал гардаг юм байна.

Хамгийн их хүн амиа алдсан 10 тохиолдол дунд хааны титэм өмсөх ёслолй, лалын шашныхны ариун газрын цугларалт, улс төрчийг оршуулах ёслол, хэтэрхий өндөр хувьтай хямдрал гэх мэт янз бүр байв.

ХҮМҮҮС БИЕСЭЭ ГИШГЭЖ ХӨНӨӨСӨН ХАРАМСАЛТАЙ ТОХИОЛДЛУУД  

1.Мекка. Явган хүний хонгилд болсон сүйрэл. 1990 оны долдугаар сарын 2-ны өдөр Мекка дахь 1000 хүний багтаамжтай явсан хүний хонгил руу 5000 сүсэгтнүүд явж оржээ. Энэ үед гай таарч агааржуулах систем эвдэрсэн байсан бөгөөд хүчилтөрөгчийн дутагдлаар 1426 хүн амиа алдсан юм.

2. Ходынскийн талбайд болсон аймшиг. Николай II хааны түүх эмгэнэлтэй төгссөн шигээ эмгэнэлтэй эхэлж байжээ. 1896 оны тавдугаар срын 30-ны өдөр болсон түүний титмээ өмсөх ёслолын үеэр 1389 хүн амиа алдсан юм. Цуглагсдад үнэгүй бэлэг тараана хэмээн зар түгээж, хиам, гурилан боов тэргүүтнийг тараасан бөгөөд бэлэг бүгдэд үрэлцэхгүй гэдгийг нэг нь хэлснээр бөөн бужигнаан болж, улмаар эмгэнэлт явдалд хүрсэн байдаг.

3. Багдадын гүүрэн дээрх эмгэнэлт явдал. 2005 оны Иракийн нийслэл Багдадад хотноо орших гүүрэн дээр хэдэн зуун мянган сүсэгтэн цугларчээ. Лалын шашны зүтгэлтэн Муса аль Казимын нас барсны ойг тэмдэглэхээр тийн цугларсан аж. Бөөгнөрөл дээд цэгтээ хүрээд байх үед цуглагсдын дунд амиа золиослогч алан хядагчид байгаа гэсэн яриа гарч, улмаар үймэлдсэнээс 1000 орчим хүн амиа алдсан юм. Тэдгээрийн ихэнх нь хүч чадал дорой эмэгтэйчүүд, хүүхдүүд байв.

4. “Лонхны баяр” сүйрэл болсон нь. 1954 онд Аллахабадын Кумбха Мелид  энэтхэгчүүдийн уламжлалт “Лонхны баяр”-ыг тэмдэглэх үеэр 800 гаруй хүн дарагдаж амиа алджээ.  

5. Меккагийн “мөргөлдөөн”. Саудын Араб, лалын шашны ариун гзар гэгддэг меккагийн ойролцоо байх Минагийн өргөн чөлөөнд хоёр гудамжнаас бөөн сүсэгтнүүд орж ирж мөргөлджээ. Энэ явдлаас болж 717 хүн амиа алдаж, 900 гаруй хүн гэмтэж бэртсэн юм.

6. Пномпеньд болсон явдал. 2010 онд Вьетнамын Пномпень хотноо Усны баяр тэмдэглэх үеэр Тонлесап хотын гүүрэн дээр их хэмжээний хүн цугласнаас нурж, 456 хүн живж амаиа алджээ.

7. Хаджийн үеэр болсон чулуун байлдаан. Дахиад л Мекка. Энэ удаад 300 хүн амиа алдсан бөгөөд шалтгаан нь хүмүүс чөтгөр рүү шидэж байна хэмээн бие, бие рүүгээ чулуу нүүлгэснээс болсон гэх.

8. Мандар Дэви дэх сүмд болсон явдал. Энэтхэгийн Мандар Деви дэх сүмд сүсэгтнүүд цугларсан үед ахуйн хэрэглээний хий дэлбэрч, гал гарснаас үймээн үүссэн. Энэ явдлаас бол 265 хүн амиа алдсан юм.

9. Сталинтай салах ёс гүйцэтгэх үеэр болсон эмгэнэлт явдал. ЗХУ-ын удирдагч И.Сталинтай салах ёс гүйцэтгэх үед Трубной талбайд маш олон хүний амь үрэгдсэн үймээн болсон бөгөөд хохирлын хэмжээ одоо ч тодорхойгүй байдаг аж. Хэдэн зуугаас хэдэн мянган хүн амиа алдсан гэж яригддаг.    

10. “Виктория Холл”-ын хэрэг. 1883 он. Английн Сандерлэнд хотод тэмдэглэсэн хүүхдийн баяр эмгэнэлт явдал болж хувирчээ. Үнэгүй тоглоом өгнө хэмээн амалсны дараа хүүхдүүд хувиа хүртэхээр тэмүүлсэн бөгөөд бэлэг тарааж буй газар руу нарийн шатаар явж очихоор байсан нь эмгэнэлт явдал гарах шалтгаан болсон байна. Энэ баяр 183 хүүүхдийн хувьд сүүлчийнх нь болжээ.    

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За тэгээд мухар сүсэг, үнэгүй бэлгэнд дуртай ядуу ард түмэн гэдэг ийм л болдог...?

Зочин
Зочин

Дэлхий даяар том сургамж авахаар харамсалтай үйл явдөл тохиолоо.

Зочин
Зочин

Гүнээ эмгэнэл илэрхийлэе

Зочин
Зочин

Зааа тэгээд нэгийг бодрж ухаарах болтугай үнэхээр харамсалтай үйл явдал тохиолоо

Зочин
Зочин

Дахиж дэлхийд минь бүү ийм уй гашууу тохиолдог

Зочин
Зочин

Харуусал

Зочин
Зочин

Ямар олон хүн үймээн самууны баяр ёслолоос болж үхээ вэ саяны солонгосынх багадаа орох юм байна 1000 гаран хүн нэг дор нас барна гэдэг аймшигтай

Олон хүн цуглуулах ийм эрсдэлтэй
Олон хүн цуглуулах ийм эрсдэлтэй

Phnom Penh -Кампучийн нийслэл

ҮНЭН
ҮНЭН

ТЭГВЭЛ ЭНЭ ХАЛОВИЙНИЙ БАЯРААР ХАМГИЙН ЦӨӨН ҮХЭЖ

Холбоотой мэдээ

Back to top button