Итэвон: Амиа алдсан гаднын иргэдийн тоо 26 болж нэмэгджээ

БНСУ-ын Сөүлийн Итэвонд болсон шахцалдааны улмаас амиа алдсан иргэдийн тоо 154 болж, гурваар нэмэгджээ. Тэдгээрийн 26-нь гаднын иргэд болохыг албаны эх сурвалжууд бататгасан байна. Хохирогчдын тоог хамгийн сүүлд 151 хүн, 11 гаднын иргэд гэж мэдээлж байсан билээ.
Гамшигтай тэмцэх төв штабын мэдээлснээр, гэмтсэн хүмүүсээс 33-ынх нь биеийн байдал маш муу байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх магадлалтай гэнэ. Амиа алдсан гаднын иргэдийн тухайд, Ираны тав, БНХАУ, ОХУ-ын тус бүх дөрөв, АНУ, Японы тус бүр хоёр, Франц, Австрали, Норвег, Австри, Вьетнам, Тайланд, Казахстан, Узбекистан, Шри-Ланкийн тус бүр нэг иргэн байгаа аж.
Энэ сарын 5 хүртэл үндэсний эмгэнэл зарласан тул тус улсад хохирогчдын хойноос харамсах, дурсгалыг нь хүндэтгэх үйл ажиллагаа өрнөж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯДУУ БАЙХ НЬ БАС АМЬ АВРААД БАЙНА УУ ДАА ХАХА
баахан сүнс нэмэгдэжээ баярыг нь тэмдэглэхээр тэр
Ашгүйдээ монгол хүн байхгүй бна сүнсний баяр монголд арай л хүчээ авчаагүй бгаад баярлаж бна нөгөө талдаа бас л баярт үрчих зоосгүй бгаа нь нөлөөлсөөн
СҮНСНҮҮД НЬ ГЭНЭТ АЙМААР УУРЛАНГУУТАА ШАХЦАЛДААН ҮҮСГЭЭД ӨӨРСДӨӨР НЬ НУХУУЛЧИХЖЭЭ ОДОО ТЭР СҮНСНҮҮД ОЧИХ ГАЗРАА ОЧЧИХСОН БУСАДТАЙГАА НИЙЛЭЭД ЖИНХЭНЭ БУЖИГНУУЛЖ БАЙГАА ДАА.МОНГОЛЧУУДАА ТА НАРТ СҮНСНИЙ БАЯР ЗОХИХГҮЙ ХАРИН БӨГСНИЙ БАЯР ТЭМДЭГЛЭЖ БӨГСДӨӨРЭЙ ЭНЭ НЬ ТА НАРТ ӨЛЗИЙТЭЙ ЮМ ШҮҮ.