2024 оны хамтарсан ЗГ-ын төлөөх С.Баярцогтын гэмгүй цагаан тагтааны мессеж

С.Баярцогт өнөөдөр /2022.11.01/ мэдээлэл хийж, Швейцарийн прокуророос хэргийг нь цагаатгасан гэдгийг нийтэд зарлав. Өнөөх алдарт оффшорын дансны хэрэг нь Швейцарьт цагаатсан гэх утгатай мэдээлэл. Тэрбээр наадмын өмнөхөн Оюутолгойн агуулгаар шалгагдсан 4-5 тэрбумын торгуультой, обьектууд хураалгах шийдвэртэй хэргээ Дээд шүүхээр цагаатгуулсан байдаг.
Ингэж тэр гадаадад ч, дотоодод ч бүрэн "өршөөл" хүртэж, өнгөрсөн бүх хугацаанд дэмий гүтгэгдэн шалгагдсан, "хөөрхийлөлтэй амьтан"-ы дүрээр нийтэд ил гарч ирлээ.
Харин хөшигний ард хүүгийнх нь хуримнаар МАН, АН-ын гөлөмцүү томчууд "Ерөөсөө С.Баярцогтыг АН-ын дарга болгоё" гэлцсэн гэх үйл явдлын дараа тэр дотоодын шүүхээр цагаадсан юм. Одоо түүнийг АТГ ямар үндэслэлээр хэргийг хаахаар болсон, ямар шүүгчид түүнийг цагаатгасныг ил болгож, цаасыг нь дэлгэж хармаар ажээ.
Б.Хурцыг шоронгоос сулласан шүүгчийг Х.Нямбаатар яриандаа дурдсаар байдаг шиг л олон нийт минь хэрсүү, няхуур болоосой.
Бас МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах Б.Баатар найруулагчийн дэглэсэн "Тамгагүй төр" жүжгийг С.Баярцогтын бизнес ивээн тэтгэснээр цаашаа ямар лоббинууд хөвөрсөн байж болох вэ. Энэ бас л хачин эгзэгтэй өнцөг юм.
Саяхан АН-ынхан бөөндөө ихэд романтикаар цугларсныг Ц.Элбэгдорж зарлан тунхагласан. Тэндээс АН-ыг эв горимд нь оруулах хүмүүсээр Ц.Элбэгдоржийн талаас С.Баярцогт, Х.Баттулгын талаас Ө.Шижир нар сонгогдсон байдаг.
Олон нийтийн өмнө хонь, чоно болон нэгнээ муулж, АН-ыг ОХУ ба баруун гэсэн хоёр туйл руу чирэх гэж үзэлцдэг Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёр С.Баярцогт дээр гэнэт тэврэлдчихсэн нь гайхалтай хэрэг биш гэж үү.
Бүр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх С.Баярцогтыг АН-ын даргад нэр дэвшихэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, Л.Оюун-Эрдэнэ хавраас хойш Х.Баттулга, Ц.Элбэгдорж нартай уулзсаар буй гэх логик нь анхаарал татна.
С.Баярцогтын мэдээлэл нь "Би бол гэмгүй. Би гүтгэгдсэн" гэх мессиж өгөх л зорилготой байв. Олон нийтийг улс төрчид ийм мессежээр хуураад, амбицаа ахиулж байдаг нэг хэлбэр. Манай салбарт ч тэр, С.Баярцогтыг дэмжээгүй нэгнээ "мэдлэггүй, орк" гэхчлэн муучилдаг юм.
Өнөөдрийн энэ үйл явдал нь 2024 онд АН, МАН хамтарсан засаг байгуулж, үүнд Х.Баттулга, Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх, одоогийн МАН-ын залуусын хүмүүс багтах бэлтгэл ажлын хүрээнд явагдаж буй операц л юм. Тиймээс ч манай редакц өнөөдрийн түүний мэдээллийг дамжуулсангүй. Ийм логикийг нь тайлбарлаж байна.
Энэ талаарх өмнөх агуулга:

С.Баярцогтын АН-ын дарга болох амбицад МАН "тусална" нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bayartsogtiig buruugui gedegt itgeltei baigaa,yanz buriin yam bicheed baigaa luivarchid uursdiin zamaasaa zaqiluulah ge4j l eldev yam bichij bn gej harj bn,busdiig uursud shigee uvaigui hulgaich luivarchid gej gutgehee zogsooh heregtei 2 ulsiin shuuh prokuror ni hergiig ni heregsehgui bolgochihood baihad l ugui muu hun geed fairaad baigaa novshnuud uursduu ih no-toi humuus shuu
Оюутолгой гэх 400 тэрбум долларын баялгийг маань гадныханд өгчихсөн хүн. Энэ бол 3.5 сая Монголчууд хүн бүрт 400 сая төгрөг ногдох баялаг. Гэтэл С.Баяр 7 хаус, Баярцогт авилгaл аваад бидний 400 сая төгрөгийг гадныханд өгсөн луйварчин. Aлах ч багадна.
Юу гэж уран донгодсон хогийн муу хулгайчийг сонгохгүй.Монголд шударга үнэн гэж байна уу.насаараа улс төр хийсэн адгийн шаар насаараа бизнес хийсэн хүнээс илүү хөрөнгөтэй болчихдогийг гайхаад баршгүй.Ард түмнээр тоглож болно гэж бодоод байгаа юм байх даа.Тоглож болдог гэж бодоод байгаа ард түмэн чинь нэг өдөр тэсэрч та нарын учрыг олох цаг ирэх байлгүй дээ
АН -аас Баярцогт Амаржарг�##� зэрэг боловсролтой улсө төрч нарыг хэзээд дэмжинэ
ОТ Майнай улсыг сайхан тэжээгээд яваад явах боломжийг хулгайлсан хулгайч хэрэггүй, хэрэггүй, чи 20000 хувьсагчтайгаа гудмандаа явж бай
Монголын иргэн гэхээсээ ичдэг,баярцогт шиг луйварчдын жүжиг үзэгчгүй болсон
гэмгүй цагаан тагтаа г бүү үргээ , нисэн дүүлэг , дэмжинэ шүү ...
за 24 онд манан үүсэж улсыг идэж дуусгах болждээ хөөрхий яанадаа
Ардчил�##� нэрийн дор эх орон газар нутаг байг�##�ийн баялгаа харийханд худ�##�дчихаад шүүхээр цагаадлааа гээд цээжээ дэлсээд байх нь үнэнд хэрхэвч нийцэхгүй шоо. Хамтрагч нь эх орноо ард түмэнтэй нь зарчаад харь орноос орогнол хүсээд зобин нохой шиг яавж байгаа шоо.
Хөгийн авлигач
"Хэрээ хэзээ ч Хун" болдоггүй монголчуудыг тэр дундаа АН-ыг доромжилсон үйл явд�##� шдэ АН ийм хогийн хулгайчаа дарга болгох гэж үү ШИВШИГ АН нэр хүндгүй бга дэрээ ийм сонголт хийвэл бүүр ч дор орно Нөгөө улны айл гэдэг шиг "Улны НАМ" болох буй заа АН-ын эрх баригчдад гэж хэлэххэд С.Баярцогтыг буудаад �##�сан ч ял нь багадах хулгайч шүү!!!!!!!
АН г буюу сөрөг хүчнийг ОХУ н х�##�аасны нам болгох ажиллагаанд жонхуу баттулга толгойлон орж толгой сайтай бүхнийг намаасаа �######�уулан шоронд хийх болсон.Одоо харин жонхуу өөрөө шоронд явахаар болсон сайн мэдээ буй.
Асуудлын гол нь Оюу толгойн төсөл хэрэгтэй хэрэггүй, гэрээг байгуулах, байгуулахгүйд биш, муу гэрээ буюу Монгол улдсад хохиролтой гэрээ байгуулсанд оршиж ирсэн гэдгийг иргэд ойлгодог шүү. Авилга авсан, эсэх бол бас ту�####�а асууд�##�. Ийм л энгийн гарг�##�гаатай. Тархи угаах хэрэггүй.
Баярцогт шиг боловсролтой хүн одоогийн төрд байхгүй! Ийм хүмүүсээ дэмж
Монголын хөгжлийн дайсан бол Жанхуу, Элбэгдорж, Баярцогт, Эрдэнэ, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ болоод МАН, АН намын нөхдүүд бүгд мөнөөс мөн.
Оюутолгой гэх 400 тэрбум долларын баялгийг маань гадныханд өгчихсөн хүн. Энэ бол 3.5 сая Монголчууд хүн бүрт 400 сая төгрөг ногдох баялаг. Гэтэл С.Баяр 7 хаус, Баярцогт авилгaл аваад бидний 400 сая төгрөгийг гадныханд өгсөн луйварчин. Aлах ч багадна.
Оюутолгой гэх 400 тэрбум долларын баялгийг маань гадныханд өгчихсөн хүн. Энэ бол 3.5 сая Монголчууд хүн бүрт 400 сая төгрөг ногдох баялаг. Гэтэл С.Баяр 7 хаус, Баярцогт авилгaл аваад бидний 400 сая төгрөгийг гадныханд өгсөн луйварчин. Aлах ч багадна.
АН-ын даргыг уг нь нийт гишүүдийн сан�##�ын дагуу ур�##�дуулж сонгодог дүрэмтэй юм л даа. Харин одоо МАН, АН-ын хуучин дарга явсан этгээдээс бүрдсэн МАНАН хэмээх олигархи явцуу бүлэглэл АН-ын даргыг хуйв�##�даад томилдог болж байна уу даа. Төрд бугшсан этгээдүүд арай даварч байгаа юм биш үү.Тунг�##�аг тамир кинонд хувьсг�##�ын эсэргүү хэдэн этгээд хуйв�##�дан бие биенээ баатар, хувилгаан гэх мэтээр өргөмжилдөг шиг Гэмт хэрэгтэн Баярцогтыг ариун цагаан тагтаа болгон өргөмжилж хэлмэгддсэн энэ тэр гэж солиорхоо больцгоо. АН-ын дарга хэн байхыг МАН-ын хулгайч дарга нар мэддэг болоо юу.
Яана даа өнөөдрийг Монголын нүүр царай энэ. Эх орноо худ�##�даж идсэн Баярцогт марргааш даам болно гэж үү
Зүгээр ич. Эцэг эх чинь харж бга
Энэ өнөөдрийн нүүр царай. Гэмтэн гэмгүй царайлж бга шившиг
Энэ хүн тэр их орлого,хөрөнгийн эх үүсвэрээ л нийтэд ил зарлачих, тэгээд л болоо.
Za ard tumen mini dahij hujaa tsustaniig songood yu geheb , ugaasaa mongolin huuli uls turchidud uilchildgui bugd l tsagaadlaa gedeg
Хулгайч луйварчид гэмгүй нэгэн болдог цаг байдаг л юм байна
Баярцогтыг Намын дарга болгож тэнэгтэв дээ АН-ынхаан. Муу нэрийг хуссан ч арилахгүй.