Гадаад мэдээДЭЛХИЙ

Днеприйн УЦС-ыг дэлбэлэх занал улам нэмэгдэв үү

ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдсэн Херсон мужийн захиргаа Днепр мөрний эргээс иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл мужийн захирагч Владимир Сальдо эрэг орчимд бий болгосон хүнгүй буюу нүүлгэн шилжүүлсэн бүсийг 15 км хүртэл өргөтгөх шийдвэр гаргаж, иргэдийг дахин нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.

Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа нь мөрний эхэн дээр байх Каховскийн Усан цахилгаан станцын даланг Украины талбаас дэлбэлж, усанд автуулж болзошгүй гэх таамгаас үүдэлтэй юм.

Мужийн захиргаанаас нүүн шилжиж буй айл өрхүүдэд 100.000 рубль, орон байраар хангах эрхийн бичиг өгч байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-11-01 13:27

Оросуудын хар санаа барагдахгүй. Чухам хариуг нь яаж барихаа Украйнчууд шийдэх хэрэгтэй

хүннү
хүннү
2022-11-01 14:01
Reply to  ҮНЭН

Та буруу ойлгосон байна. УЦС-г оросууд биш украйнчууд дэлбэлж оросын харяанд орсон Херсончуудаа усанд урсгах нь гэж ойлго. Тийм учираас ойр орчим амьдардаг хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж айл бүрт 100 000 рубель өгч нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button