Гадаад мэдээДЭЛХИЙ

Индонези: Сиропонд хордож нас барсан хүүхдийн тоо 157 хүрчээ

Индонезид шингэн төлөвийн /сироп/ эм бэлдмэл хэрэглэснээс болж зургаа хүртэлх насны 99 хүүхэд нас барсан тул тус улс энэ төрлийн эм бэлдмэлийг худалдаалахыг хориглосон талаар бид тухайн цаг үед нь мэдээлж байсан. Тэгвэл худалдааг хориглосон ч зөрчил үргэлжлэн гарч, хүүхдийн амь нас үрэгдсээр байгаа тул эцэг эхчүүд хариуцлага тооцохыг шаардаж эхэлжээ. Амиа алдсан хүүхдийн тоо 157 хүрсэн байна.  

Энэтхэгийн “Maiden Pharmaceuticals” компанийн үйлдвэрлэсэн парацетамолын орцтой шингэн эм хэрэглэснээс болоод өнгөргсөн наймдугаар сарын эхээр Баруун Африкийн Гамби улсад 70 хүүхэд бөөрний хурц дутагдлаар нас барсан хэрэг гарсан. Үүнээс хойш Энэтхэгийн компанийн үйлдвэрлэсэн, ханиаданд уудаг дөрвөн төрлийн сиропын талаар ДЭМБ анхааруулга гаргасан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ эм нь манайд байдаг уу эрүүл мэндийн яам нь дуугарайсай

Холбоотой мэдээ

Back to top button