Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ алдартнуудыг эрүүл мэнд, боловсрол, санхүүгийн үйлчилгээ сурталчлахыг хориглолоо

БНХАУ-ын эрх баригчид урлагийн алдартан, сошиалд алдартай инфлүүсэрүүдэд телевиз, олон нийтийн сүлжээгээр зарим төрлийн бараа бүтээгдэхүүн сурталчлахыг хоригложээ.

Хоригт эмнэлгийн болон боловсролын үйлчилгээ, хувийн сургалтын үйлчилгээ, эрүүл хоол хүнс, тамхины бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж багтсан байна. “Зар сурталчилгаа нь олон нийтийн эрх ашигт нийцсэн байхыг шаардах бөгөөд алдартнууд ч социалист үнэт зүйлсийг дагах ёстой” гэж журам боловсруулагчид үзсэн байна.

Тус улсад алдартай жүжигчин, дуучин, нөлөөлөгч нарын хийсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, мөнгөний удирдлага, зээлийн сурталчилгаанаас болж иргэд хохирох явдал олон гарч байгаа тул ийм зохицуулалт хийжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАНАЙ САЛБАДАЙ НАРТ ЭНЭ ХОРИГ ХЭРЭГТЭЙ БООЁО ЭРХЭМБАЯР МЭТИЙН ДАЛЧИНУУР ГАРУУД ИХ Л ДАЛЧИГНАХ ЮМ.БООЁО Ч ЯАХ ВЭ? МӨНГӨ ГЭХЭЭР БООВОО САНЖИГНУУЛААД Л ЯВЖ БАЙДАГ ХҮН.

Холбоотой мэдээ

Back to top button