Гадаад мэдээДЭЛХИЙ
Талибууд эмэгтэйчүүдийн цагдаагийн алба байгуулжээ

Афганистаны Засгийн эрхийг барьж буй Талибан хөдөлгөөнийхөн эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан цагдаагийн албыг үндэсний цагдаагийн албаныхаа хажууд байгуулжээ. Энэхүү шинэ албанд эмэгтэйчүүд ажиллах юм байна.
Талибууд засгийн эрх авахаас өмнө Дотоод хэргийн яаманд үүрэг гүйцэтгэж байсан эмэгтэйчүүдийг шинэ албанд ажилд авсан байна. Эх сурвалжийн өгүүлснээр, тус улсад төрийн эрх мэдэл шилжих үеэр болон шилжсэний дараа эмэгтэйчүүдэд хатуу хандсан гэсэн шүүмжлэл гарч, олон улсын төдийгүй дотоодод иргэдийн дургуйцлийг хүргэсэн бөгөөд эрх баригчдын зүгээс энэ дургуйцлийг дарахын тулд дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.
Одоогийн байдлаар Афганистаны хүчний байгууллагад 100 эмэгтэй алба хаагч ажилладаг аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.