Австрали: Амьтны хүрээлэнгийн таван арслан торноосоо гарчээ

Австралийн Сидней хотод байх “Таранго” амьтны хүрээлэнгийн таван арслан торноосоо гарч явсан тохиолдол өнгөрсөн шөнө гарчээ. Хүрээлэнгийн захиргаа болсон явдлыг мэдсэн даруй нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд онц байдал зарлаж, арслангуудыг яаралтай хайж, торноосоо 100 орчим метрийн зайд байхад нь олсон аж.
Түгшүүрийн дохиог 10 минут орчим л дуугаргасан байна. Тухайн үед шөнө, амьтны хүрээлэн хаалттай байсан нь аз болж хохиролгүй салжээ.
Таван арслангийн нэг нь насанд хүрсэн, дөрөв нь зулзган арслан байсан гэнэ. Амьтны хүрээлэнгийн газар нутаг бүхэлдээ амьтан нэвтэх боломжгүй хашаагаар хүрээлэгдсэн байдаг аж.
Австралийн амьтны хүрээлэнгүүдэд арслан торноосоо гарах явдал бараг гардаггүй. 2009 онд Сиднейн “Мого” амьтны хүрээлэнгийн эмэгчин арслан торноосоо гарсан ганц тохиолдол л тэмдэглэгджээ. Үзэгчдэд аюултай байдал үүссэн тул тухайн үед уг эрслэнг буудан устгаж байв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв биччихвэл зүгээрсэн.
нутиаг, нэвтэх, рслан, тэмдглэгджээ, Аүсүүт, аюуотай, гэх мэт алдаатай үг бичигджээ. Мөн ... өнгөрсөн шөнө торноосоо гарч явсан тохиолдол өнгөрсөн шөнө гарчээ. гэж найруулга муутай бичжээ.
Taw ni ch yuw dee ineedtei ym dandaa tawin toog erhemleed yariad baidag chini germani kodin too bizde??tawan arslang gargasan bna.kkkkkkSorry