Гадаад мэдээДЭЛХИЙ
БНАСАУ, БНСУ анх удаа харилцан усан хилээ давуулж пуужин харвалаа

БНАСАУ-ын өнгөрсөн шөнө харвасан пуужин анх удаа БНСУ-ын усан хилийг давжээ. Хоёр улс усан хилээ тогтоосноос хойш Пеньяны харвасан пуужин нэг ч удаа хил давж байгаагүй аж.
Тиймээс Сөүл БНАСАУ пуужин харваснаас гурван цагийн дараа зөрүүлээд БНАСАУ-ын усан хилийг давуулан гурван пуужин харвасан байна. БНАСАУ он гарсаар пуужингийн туршилтыг урьд хожид байгаагүйгээр идэвхтэй явуулж буй бөгөөд АНУ, БНСУ хариуд нь хамтарсан цэргийн сургуулилт хийж буй.

Энэ удаагийн харилцан пуужин харвасан тухайд, Вашингтоны зүгээс БНАСАУ таван жил завсарласны эцэст цөмийн туршилтаа дахин эхлүүлэх гэж байгаа талаар мэдээлэл хийж, Пеньян заналхийлсэн мэдэгдлээр хариу барьсан байдалд өрнөсөн юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ-ийн зарц өмнөд Солонгосыг айлгаж байхад гэмгүй. Энэ америкчууд гэж хаа л бол зарлаагүй дайн эхлүүлж гэмгүй царайлж явдаг ёстой луйварчин орон шүү дээ.