Улс төрийн халуун сэдэв

НАМЗХ-г Н.Учралаас авч, Б.Болор-Эрдэнэд өгөх хувилбар яригдсан уу

МАН дотооддоо НАМЭХ, НАМЗХ гэсэн хоёр ТББ үүсгэж, үүгээр дамжин дээшилж чадсныг нь Төрийн ордон руу шургуулдаг энгийн бүтэцтэй. Нэгэн ёсондоо МАН найман жил засаглах энэ хугацаанд монголын төрийг НАМЗХ, НАМЭХ-гоор дамжсан хүмүүс удирдаж байна. МАН-даа бол эл хоёр ТББ үндсэндээ Төрийн албаны зөвлөл шиг ажиллаад буй.

Тиймээс ч НАМЗХ, НАМЭХ-г МАН-ын даргын хүмүүс удирдаж, тэд нь өөрийн шугмынхандаа боломж олгодог бичигдээгүй хуультай.

Ийм логикоор харвал НАМЭХ-г эдүгээ У.Хүрэлсүхийн хүн болох Д.Сарангэрэл удирдаж буй. МАН-аас УИХ-д ямар эмэгтэй нэр дэвшихийг шийддэг, дарга нь шууд нэр дэвших эрх эдэлдэг данагар эрхтэй эл ТББ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүн болох Соёлын сайд Ч.Номинд томилох хувилбар яригдаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ удаа МАН-ын дэргэдэх залуучуудын холбоо буюу НАМЗХ-г онцолж байна.

Эдүгээ сайд, УИХ-ын гишүүдээр ажиллаж буй хэн бүхэн, цаашлаад төрийн албаны даргын сэнтийд залрагчдын дийлэх олонх МАН-ын гишүүн л бол НАМЗХ-той ямар нэгэн байдлаар түүх холбогдсон байдаг. Уг ТББ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал нь МАН дотроо нэлээд чухал томилгоонуудын нэг.

Уг ТББ-ыг эдүгээ УИХ-ын гишүүн Н.Учрал удирдаж байна. Тэрбээр МАН-ын залуусыг түүчээлж, УИХ-д хоёр удаа сонгогдож, улмаар Л.Оюун-Эрдэнийн танхимд сайдаар багтсан нэгэн билээ. УИХ-ын 2020 оны сонгуулиар улсын хэмжээнд нэр дэвшигчдээсээ хамгийн олон санал авсан гишүүдийн нэгээр тодорч байсан Н.Учрал хэсэгтээ л НАМЗХ-г удирдах амбицтай. МАН-даа ч өгсөх ирээдүйтэй дүрээр нэрлэгддэг.

Гэвч сүүлийн саруудад Н.Учралыг НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн статусаа хүлээлгэн өгөх шахалтыг МАН-ын удирдлагуудаас нь өгсөн гэх яриа хөвөрч буй. Түүний оронд эдүгээ Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар ажиллаж буй Д.Болор-Эрдэнийг МАН-ын генсек Д.Амарбаясгалан зүтгүүлж гэх мэдээлэл байгаа юм.

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд нам дахь нөлөөллөө бэхжүүлэхийн тулд У.Хүрэлсүхийн үед сонгогдсон НАМЭХ, НАМЗХ-ны удирдлагуудыг шинэчлэх гортиг барих логик ч бий. Мөнхүү саяхан ажлын туршлага багатай, 1990 онд төрсөн М.Ганхүлэгийг дэд сайдаар томилсон нь залуусын төр дэх томилгоог дэмжинэ. Цаашдаа ч ийм төрлийн томилгоонууд явуулна гэсэн мессижийг өгсөн.

Гэвч Н.Учралыг Д.Болор-Эрдэнээр солих нь хэр ухаалаг дэмжлэг болох уу. Хэт амбицлаг Д.Болор-Эрдэнэ НАМЗХ-ны олон мянган залуусыг нэгтгэж чадах уу. Улс төрийн хувьд асар их "гал" Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт ирвэл хэрхэх вэ зэргээс хамаарч, НАМЗХ-ны удирдлагыг солих хувилбарыг "аних" чиглэл яригдаж буйг эх сурвалжууд бататгаж байна.

Г.ИТГЭЛ


Энэ агуулгад хамаарах өмнөх контент

НАМЭХ-г Ч.Номинд өгч, Л.Оюун-Эрдэнэ намдаа хүчээ ахиулах план бичвэрийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-03 08:58

Энэ нам тоглоом бишшүү

Зочин
Зочин
2022-11-03 09:03

Боломжийн хувилбар байна. ЖДҮчдээсээ с�##�ахаар шийджээ

Зочин
Зочин
2022-11-03 09:03

Тэр тийм чух�##� юм уу

Gah2
Gah2
2022-11-03 09:11

Bugsuuruu hol yavahguu dee harjil baiya haha

Зочин
Зочин
2022-11-03 09:41

Manai Uchralt gishuun mundag hun shvv

Зочин
Зочин
2022-11-03 10:02

Энэ б�##�ай КОММУННУЗМЫГ бөмбөгдөж ,устгамаар байна.Яг ГЕРМАНЫ фашизм нацистууд гэж сонсогдож байна.Яг КАЗИНОЧИН Хүрэлсүх, Занданшатар нар шиг хүмүүс улс орноо удирдаад байна гэхээр БӨӨЛЖИС хүрээд байна .ХӨГЖИХ ҮҮ

Шударга залуу
Шударга залуу
2022-11-07 09:21

Учр�##�аа одоо нас чинь болсон бол зүгээр л өгчихөөч дээ. Ингэж захи�##�гаар хэн нэгнийгээ гүжирдэж яахнав дээ. Чиний л хийдэг технологи л байна ш дээ. Би чиний багаас гараад удаж байна. Угаасаа чи л иймэрхүү юм хийдэг ш дээ. Биднийг буруу зам руу их ашигласан даа. Зөвхөн өөрийхөө төлөө болохоос чи тойрогтоо юу хийлээ. Улс орын хэсжээний юу хийлээ Бүгд л мэдэж байгаа ш дээ. Биеэ бод энэ чинь эргээд чамд л гай болдог шүү дээ

Залуу
Залуу
2022-11-07 15:07

МАН-ын з�##�уучууд дундах НАМЗХ-ын ерөнхийлөгч болохын тулд өөрөөсөө арай өөдтэй яваа МАНын чадвартай боловсон хүчнээ дэмжихийн эсрэг ийм АКЦ зохион байгуулж байгаа нь даанч харамс�##�тай. Учр�##�ын морь айрагдах уу нөгөө т�##�ын морь айрагдах уу гэсэн ур�##�дааныг Шударга явуулчих хэрэгтэй дээ. Гаднаа дэд сайдыг харлуулж байггаа боловч НАМЗХ дотроо хир эв найрамд�##�тай зорилго нэгтэй байна гэдгийг харуулсан үйл явц болж байна. Уг бичлэгийг маш сайн эвлүүсэн байна. Их ч цаг гарган хөрөнгө зарж зохион байгуул�##�ттай ажилласан байна гэхдээ монголчууд туйлбаргүй эргээд нэгнийгээ барьж өгдөг түүний да�##�гавраар тэр хийсэн гээд бүгд л ил болдог нь цаг хугацааны асууд�##� байдаг. Угаасаа МАН-ын пялдага хэдэн з�##�уучуудыг бүгд мэднэ. Хийсэн юмгүй хор хов хутгасан хэд АН дээр очихсон гүлдийгээд л явж байдаг. тэр хэдийн ажил байна.

Холбоотой мэдээ

Back to top button