Гадаад мэдээДЭЛХИЙ
Илон Маск “Twitter”-ийн ажилтнуудын талыг хална

“Twitter”-ийг 44 тэрбум ам.доллараар худалдаж аван гүйцэтгэх удирдлагыг гартаа авсан Илон Маск ээлжит шийдвэрээ гаргаж, нийт ажилтнуудыг 50 орчим хувиар хорогдуулахаар болжээ.
“Bloomberg” энэ талаар мэдээллээ. Мэдээлэлд өгүүлснээр, Илон Маскийн төлөвлөгөө хэрэгжсэний дараа компанийн 7.5 мянган ажилтны тоо 3.7 мянга болж багасах аж. Энэ бүхэн нь компанийн зардлыг багасгах төлөвлөгөөний хүрээнд хийгдэж байгаа гэдгийг эх сурвалж өгүүлжээ.
Энэхүү мэдээлэлд одоогоор Илон Маск болон компанийн удирдах албан тушаалтнууд тайлбар хийгээгүй байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.