Гадаад мэдээДЭЛХИЙ

Хойд Солонгос дахин пуужин харвабал Япон улс эрсдэлтэй бүсийн иргэдээ нүүлгэн шилжүүлж магадгүй

Солонгосын хойгт нөхцөл байдал хурцдаж, сүүлийн хоёрхон хоногт харилцан зургаан пуужин харилцан харваад байна. Эдгээрээс хамгийн сүүлийнхийг нь өнөө өглөө БНАСАУ харвасан бөгөөд Япон улс маш ноцтойгоор хүлээн авч, иргэддээ онц үед мөрдөх дүрэм журмын талаар зөвлөгөө өгч, гэр гэртээ байхыг сануулсан байна.

Ерөнхий сайд Фумио Кишида “Пеньяны харвасан пуужин тив хооронд тусах чадвартай байсан байж болзошгүй” гэж мэдэгдсэн бол Пеньян богино зайн тусгалтай пуужин туршсан гэжээ.

Фумио Кишида

Солонгосын хойгт байдал ийнхүү хурцдахын хэрээр Япон улсын хариу арга хэмжээ чангарч байна. Энэ нь сарын өмнө БНАСАУ анх удаа Японы арлуудыг давуулж пуужин харвасантай холбоотой юм. Өмнө нь Хойд Солонгос пуужин харвах үед чиглэлийн дагуу түгшүүрийн дохио дуугарч, анхааруулга өгдөг байсан бол одоо газар нутгийн хаана нь ч тусах боломжтой гэдэг агуулга руу шилжиж, түгшүүрийн дохио, сэрэмж анхааруулгын хамрах хүрээ өргөжжээ.

Тэр бүү хэл тус улс арал, эрэг орчмын бүс нутгаас иргэдээ нүүлгэн шилжүүлж магадгүй гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарчээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button