"Амман 2022": Ж.Отгонжаргал Тайландын тамирчинд хожигдов

Иорданы нийслэл Амман хотноо болж буй боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 75 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Ж.Отгонжаргал өнгөрсөн шөнө Тайландын Борворн Кадамдтай өрсөлдөж 2:3-аар хожигдлоо. Манай тамирчин тулааны нэг, гуравдугаар үед илүү байсан ч шүүгч нар эсрэг талд ялалт өгсөн юм.

Энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 27 улсын 267 тамирчид өрсөлдөж буй бөгөөд Монгол улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 17 тамирчин оролцож байна.
Дашрамд, Монголын боксын холбоо Иордан улсын Амман хотод болох Азийн аварга, Герман улсын Кёльн хотод болох Дэлхийн цом мөн Испани улсын Ла Нукиа хотод болох Залуучуудын дэлхийн аваргад нийт 62 хүний өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бөгөөд Кёльноос М.Энхжаргал, Г.Бадмаараг нар мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө тулалдахаар болов.

Мөн Н.Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн бол Э.Мичидмаа өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглохоор болсон байна. Эрчүүдээс Т.Энхтөр, О.Тулга, Л.Даваадорж, Х.Энх-Амар нар хүрэл медалийн болзол хангаж, бүгд мөнгөн медалийн төлөө тоглохоор болжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zugeerdeee zaluu min. Huchtei baij daraaa daagaa neheerei
Оролцсон нь өөрөө маш том амжилт юм шүү. Дараа гэж даваа байгаа
Сайхан л оролцлооо дараа гэж юм байгаа шүү дээ. Амжилт
Илүү том тэмцээн уралдаанууд чамайг хүлээж бга шүү залуу минт
Amjilt huu min zvgeerdee
Huchtei baij daraaamjilt gargaarai
Дандаа шударга бус шуунэ гэж юу байхав