НИЙГЭМ

1990-2019 оны хооронд архины хэрэглээ нь эрс нэмэгдсэн улсуудыг Монгол тэргүүлжээ

Олон улсын судлаачдын баг архины хэрэглээ, эрүүл мэндийн хамаарлыг олж тогтоохоор энэ төрлийн бүтээгдэхүүний талаар өргөн хүрээтэй судалгаа хийснээ танилцуулжээ.

Дүгнэлтэд архи, эрүүл мэнд хоёр нягт холбоотой бөгөөд архины хэрэглээ бага байх тусмаа эрүүл байх магадлал өсдөг, эрэгээрээ, архины хэрэглээ ихсэх тусам эрүүл мэнд эрсдэлд ордог байна. Тодруулбал, “Спиртийг тохируулж хэрэглэх нь сайн” гэсэн ойлголтыг үгүйсгэсэн нь энэ удаагийн судалгааны гол үр дүн байжээ.

Судалгааны дүгнэлтэд орсон статистик тоо баримтуудыг бид багцлаад удахгүй та бүхэндээ танилцуулна. Энэ удаад харин уг статистик дотор буй нэг таагүй мэдээллийг нь хүргэж байна.

Эрдэмтэд 1990-2019 он хүртэлх 30 жилд архи, спиртийн хэрэглээ нь хамгийн ихээр нэмэгдсэн улсуудыг жагсаахад Монгол улс тэргүүлжээ.

Огцом гэж тодорхойлж болохуйц өсөлт 14 улсад л ажиглагдсаны хамгийн өндөр хувь нь Монголд байсан аж. Манай араас Сингапур, Боливи, Перу, Бразил, Балба, Босни Герцеговин, Польш, Камбож, Вьетнам дараалаар жагссан байна.

Харин АНУ, Швейцарь, Руанда, Жибути тэргүүтэй 55 улсад архины хэрэглээ буурсан бол 135 улсад хэрэглээний түвшин нь хэвээр хадгалагджээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол ялна гэдэг урианы хэрэгжилт өндөр л байгаа юм байна. Ер нь улс орныхоо нэрийг өндөрт өргөж улс, орон нутгийн төсөвт уул уурхайн дараа орох орлого хийгч архаг архичдын салбарын эгнээг өргөтгөх ажил амжилттай яваа ч тэднийг шагнаж урамшуулах ажил хойрго байгаад анхаарч арга хэмжээ авах цаг божээ

Зочин
Зочин

овоо ш дээ 1 юмаараа ч гэсэн дэлхийд тэргүүлж байгаа нь төрт байгаа түшмэлүүдийн хийсэн ажил ш дээ болоо ш дээ

Зочин
Зочин

энэ Х.Батсайхан гэдэг хүн чинь тэгээд сэтүүлч юм уу санхүү банкны ажилтан юм яг яах зорилготой юм бол

Зочин
Зочин

гадны хүний бичсэн зүйлийг уншсан санагдлаа монголд нэг дор олон мэргэжил олж авдаг тийм сонин сургууль сургалт байдаг юм байна лээ гэж бичсэн байсан санагдаад

Холбоотой мэдээ

Back to top button