ДЭЛХИЙЭнтертайнмент

Селена Гомез хүүхэд тээж, төрүүлэх боломжгүйгээ илчиллээ

Дуучин Селена Гомез "Rolling Stone" сэтгүүлийн нүүрийг анх удаа чимж, дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Ярилцлагадаа хувийн амьдралынхаа талаар өгүүлж, хамгийн нууц зүйлсээ ч илчилжээ.

Дуучин хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй, энэ өвчний үед хэрэглэдэг эмээсээ болоод хүүхэд тээж төрүүлэх боломжгүй гэдээ ярилцлагынхаа үеэр анх удаа дэлгэсэн байна. Дуучин бүсгүй ийм өвчтэй гэдгээ 2018 онд анх мэдсэн бөгөөд эм нь ургийн гажиг үүсгэдгийг шинжлэх ухаанаар баталсан юм байна.

Бага байхдаа 25 нас хүрээд хүнтэй сууж хүүхэд төрүүлнэ гэж боддог байсан, гэвч яг тэр үедээ өвчин болоод эмийн нөлөөний талаар мэдэж, хүчтэй цочролд орсон гэдгээ тэрбээр ярилцлагадаа дэлгэжээ. Тухайн үед маш ихээр уйлж, сэтгэцийн хямралд орон танигдахын аргагүй болж байсан гэнэ.

Хоёр туйлт эмгэг нь сэтгэлзүйн байдал гэнэт өөрчлөгдөж солигдох эмгэгийг хэлдэг бөгөөд ихэвчлэн шалтгаангүй сэтгэл гутралаар илэрдэг, бүрэн эмчлэгдэх боломж маш бага аж.

Энэ өвчин амьдралынх нь төлөвлөгөөг тэр чигээр нь өөрчилсөнд сэтгэл дундуур байдгаа дуучин бүсгүй “Rolling Stone” сэтгүүлээр дамжуулан олон нийтэд дэлгэжээ. Ярилцлагын сэдэв мөн найз залуу асан Жастин Бибер болон түүний эхнэр Хейли нар руу хэлбийж орсон.

Жастин саяхны нэг подкастынхаа үеэр Селенагийн шүтэн бишрэгчид Хейли рүү байнга дайралт хийж, сэтгэл санааны дарамтад оруулдаг талаар ярьсан аж. Подкастыг сонссон Селена шүтэн бишрэгчдэдээ хандаж, нэг нэгэндээ хүндлэлтэй хандахыг хүссэн юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

mongold iruulj jiriin amdral oruul dawarsan bn sh de ymar ch emgeggui bolj huuhed turuuleh bolomjtoi bolno

Зочин
Зочин

Хөөрхөн бүсгүй

Зочин
Зочин

Huuhed gargah bolomjgui baij jastinii huuded gargah ugsun avgai ruu oh dairsan sh dee

Зочин
Зочин

Монголд олон ааштай улсууд хүүхэд зөндөө л гаргадаг ш дээ. Энэ сайхан охин зориглоод гаргачихна биз.

Ggg
Ggg

Za yu gej tiim yum baidiin bi hed bawaad l chi jiremsen bolno bitgii sanaa zow bi udahgui lla yawna san yawna

Зочин
Зочин
Reply to  Ggg

чи одоо юу вэ, гаж донтон уу

Холбоотой мэдээ

Back to top button