ДЭЛХИЙЭнтертайнмент

Женнифер Энистон Брэд Питтээс 100 сая ам.доллар нэхэмжлэв

Брэд Питт, Женнифер Энистон 2000-аад оны цуутай хосын нэг явсныг мэдэхгүй хүн ховор. Тэгвэл тэд тухайн үед хайр сэтгэлээс гадна бизнесээр холбогдсон байжээ.

Тэд хамтдаа “Plan B” хэмээх продюсерын компани үүсгэн байгуулж, нэг ангит болон цуврал кино бүтээн ашиг олж эхэлсэн аж. Тухайн үед хоёул уран бүтээлийнхээ оргил үед байсан тул компанийн талаар олон нийт бага ойлголттой хоцорчээ. 2005 онд хос хоёр салахад Брэд Питт “Plan B” компаниа өөртөө үлдээж, ганцаараа захирах болсон юм байна.

Он жилүүд өнгөрч, компанийн ашиг орлого ч арвижин дээшилжээ. Улмаар тэрбээр компани зарахаар болсноо олон нийтэд зарласны дараа экс эхнэр Женнифер Энистон нь хувь эзэмшлээ сануулан гарч ирсэн байна. “0“-ээс нь эхлэн үүсгэн байгуулалцаж, бүх ажилд нь оролцон зүтгэж явсан ч Женнифер юу ч хүртээгүй байсан аж.

Брэд Питт компаниа яагаад зарахаар болсон, үнэ нь хэд юм гэх зэрэг нарийн мэдээлэл одоогоор байхгүй. Гэхдээ Женнифер Энистон 100 сая ам.доллар нэхэмжилж, шүүхэд хандахаа мэдэгдсэн гэхээр овоо мөнгө яригдаж байгаа нь тодорхой байгаа юм.

"Холливудын сайхан залуу" тодотголоосоо одоо ч салаагүй яваа Брэд Питт ийнхүү ойрын үед шүүх дээр хоёр ч маргаан шийдэх хэрэгтэй болж байх шиг байна. Эхнэр асан Анжелина Жоли нь түүнийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт буруутгасан. Үйлдэл нь нэлээд ноцтой тул шүүхээр гэм буруутай нь нотлогдвол тэрбээр хэдэн жилийг торны цаана өнгөрүүлж мэдэхээр байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хуц та нар
Хуц та нар

haha, cagaanuud gej umdagnii gal ni untrahaar uur yu ch baihgui bolgodog iim l uls shuudee

ZOCHIN
ZOCHIN

ER HUN YM BOL HELSENIIG N UGUHGUI YU...

Холбоотой мэдээ

Back to top button