СПОРТ
“Амман 2022”: Өнөөдөр манай дөрвөн тамирчин медалийн төлөө тулалдана

Иорданы Амман хотноо болж буй боксын насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр манай баг тамирчдаас Л.Алтанцэцэг /52 кг/ 18:00 цагаас Узбекистаны Феруза Казаковатай, О.Есүгэн /54 кг/ 19:00 цагаас Филиппины Марусед Де Ла Торретай, Х.Энхмандах /51 кг/ Се Хён Жутай 23:30 цагаас, У.Шинэцэцэг 00:30 цагаас Тайванийн Чин Вен Сутай тус, тус медалийн төлөө тулалдах гэж байна.
Өчигдөр дэвжээнд гарсан манай зургаан тамирчнаас тав нь буюу О.Бямба-Эрдэнэ /71 кг/, О.Өнөболд /48 кг/, Х.Энхмандах /51 кг/, Г.Лундаа /57 кг/, Б.Буяндалай /60 кг/ нар ялж, Б.Төгөлдөр /63,5 кг/ л ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга Энэтхэгийн Шива Тапад дийлджээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.