Пакистаны Ерөнхий сайд асан халдлагад өртсөнөөсөө хойш анхны мэдэгдлээ хийлээ

Пакистаны Ерөнхий сайд Имран Хан эсэргүүцлийн жагсаалд оролцож явах үедээ халдлагад өртөж, сумны шарх авсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл тэрээр халдлагад өртсөнөөсөө хойш анхныхаа мэдэгдлийг хийжээ.
“Над руу халдсан хоёр алан хядагчийн нэг нь намайг буудуулаад унахад үхчихлээ гэж бодож шиг болсон. Тэгээд яваад өгсөн. Тэгж эндүүрээгүй байсан бол би үхэх байсан” гэж тэрбээр хэлжээ.
Имран Хан нь 2018 оноос Ерөнхий сайдын алба хашиж байгаад энэ оны дөрөвдүгээр сард огцорсон юм. Түүний засаглалын жилүүдэд Пакистан улсын АНУ-тай харилцах харилцаа эрс хүйтэрч, ОХУ, БНХАУ-тай ойртсон байдаг.
Пакистаны одоогийн эрх баригчид сарын өмнө түүнийг улс төрийн ажил үйл эрхлэх эрхийг хассан шийдвэр гаргаад байв.
Халдлага үйлдэгдсэн Вазирабадын жагсаал нь одоогийн эрх баригчдыг огцруулж, ээлжит бус сонгууль явуулахыг шаардсан, өөрөөр хэлбэл Имран Ханы талынхны зохион байгуулсан жагсаал байсан юм. Имран Хан жагсаалын тэргүүнд өөрөө явж байсан ба нийслэл Исламабад руу чиглэж байжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.