СПОРТ
"Амман 2022": Л.Алтанцэцэг, О.Есүгэн нар хүрэл медалийн болзол хангалаа
Иорданы Амман хотноо болж буй боксын насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр дэвжээнд гарч тулалдах хуваарьтай манай дөрвөн тамирчнаас Л.Алтанцэцэг, О.Есүгэн нар дэвжээнд гарч, өрсөлдөгчөө ялан хүрэлд медалийн болзол хангалаа.
Л.Алтанцэцэг /52 кг/ Узбекистаны Феруза Казаковаг гуравдугаар үед тоолуулж, илүүрхэн ялсан бол О.Есүгэн /54 кг/ Филиппины Марусед Де Ла Торрег хоёрдугаар үед тоолуулж, мөн л илүүрхэн ялсан юм.
Одоо Х.Энхмандах /51 кг/ Се Хён Жутай 23:30 цагаас, У.Шинэцэцэг 00:30 цагаас Тайванийн Чин Вен Сутай тус, тус медалийн төлөө тулалдах гэж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.