ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн тойм, анализЭдийн засгийн уул уурхай

Зэсийн тойм: 8400 ам.долларын төсөөлөл ба үнэ нь унаж, эрэлт нэмэгдэж буй зах зээл

Дэлхий даяар цар тахлын дараах нөлөө арилаагүй бөгөөд улс орон бүр эдийн засгийн салбартаа хүндхэн өдрүүдийг туулж буй. Тухайлбал, хүнсний үнийн өсөлт зөвхөн манай улсад ажиглагдаагүй билээ. Зимбабвед 340, Ливанд 208, Венесуэльд 109, Туркад 92, Аргентин 87, Шри Ланка 86, Иран улсад 80 хувиар өссөн бол манай улсын хувьд 21 хувиар нэмэгдсэн талаар Дэлхийн банкнаас мэдээлсэн.

Энэ мэт асуудлаас үүдэж улс орон бүрийн хувьд ирэх оны улсын төсвөө хэрхэн төлөвлөсөн нь иргэдийн хувьд нэн тэргүүний зүйл болоод байна. Тэр дундаа экспортын 90 гаруй хувь нь уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзлээс шууд хамааралтай байдаг. Энэхүү хэлбэлзлийн савлагааны улмаас хэт давуу эсвэл хэт сул тал бий болсноор манайх шиг хөгжиж буй улс орны эдийн засаг дагаж савлах эрсдэлтэй билээ.

Дэлхийн банкнаас ирэх онд нүүрс, зэсийн үнэ 16-25 хувь буурна хэмээн үзлээ

Дэлхийн банкны аравдугаар сард гаргасан Түүхий эдийн зах зээлийн төлөв тайланд ирэх онд зэс, төмрийн хүдэр, нүүрсний үнэ буурах төлөвтэй байгаа тооцоолол гарчээ. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь манай улсын уул уурхайн гол экспортын бүтээгдэхүүнүүд билээ. Дээрх тайланд дурдсанаар нүүрсний үнэ 25, зэс, төмрийн хүдрийн үнэ тус бүр 16 хувиар буурна гэх тооцооллыг гаргасан юм.

Тэгвэл манай улс ирэх онд эдийн засгаа таван хувиар өсөхөөр төсөөлснийг 2023 оны улсын төсвийн төсөлдөө дурдсан байна. Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг цар тахлын өмнөх үе буюу 2019 оны түвшинд хүргэх зорилтыг хангаснаар уул уурхайн экспортыг ирэх онд 14.6 хувиар өснө хэмээн тооцоолоод буй. Ингэхдээ экспортын нийт хэмжээг 11.4 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн тооцоолжээ.

Манай улс ирэх онд зэсийн баяжмалын экспортыг 1.4 сая тоннд хүрнэ гэж тооцоолсон

Экспортын нийт хэмжээг дээрх тоонд аваачихын тулд манай улсын Засгийн газраас боомтуудын дэд бүтцийн ажлуудыг дуусгаж, автомат удирдлагат чингэлэг тээврийн терминалыг бүрэн ашиглалтад оруулах, мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын ажлыг хийж гүйцэтгэнэ гэжээ. Хэрэв дээрх ажлуудыг дуусгаж чадвал ирэх онд нүүрсний экспортын хэмжээ 36.5 сая тоннд хүрэхээр тооцсон байна.

Мөн Оюу толгойн далд уурхайн олборлолт ирэх оны хагас жилээс эхэлбэл зэсийн баяжмалын экспортын хэмжээг 1.4 сая тоннд хүрнэ хэмээн төсөөлөөд буй. Ингэхдээ зэсийн зах зээлийн үнийг тонн тутамд 8400 ам.доллар байхаар тооцоолж байгаа. Мөн ирэх онд уул уурхайн салбараас гэхэд л 4.91 их наяд төгрөгийн орлого олно хэмээн тооцоолоод буй.

Дэлхийн зах зээл дээр зэсийн эрэлт их нийлүүлэлт бага байна

Дээрх мэдээллүүдээс харвал Дэлхийн банкны Түүхий эдийн төлөв байдлын тайланд зэсийн үнийг 16 хувь буурна хэмээн тооцоолсон бол манай улс ирэх оны төсвийн төсөлдөө 3.4 хувь буурна хэмээн тусгаад байна. Энэ нь зэсийн үнэ ирэх онд тонн тутамдаа 7300 ам.доллар болно хэмээн тооцоолж буй нь манай улсын тооцооллоос 1100 ам.доллароор бага байгаа юм.

Монгол Улсын хувьд зэсийн нийлүүлэлт нэмэгдвэл сайн мэдээ байх нь гарцаагүй. Учир нь дэлхий дахинаа зэсийн эрэлт нэмэгдсэн ч нийлүүлэлт бага байгаа нь асуудал болсоор. Жишээлбэл, түүхий эдийн тэргүүлэгч компани болох "Trafigura"-гийн Металл, ашигт малтмалын арилжаа хариуцсан ахлагч К.Бинтас "Дэлхийн зэсийн өнөөдрийн байдлаарх нийлүүлэлт нийт хэрэглээг 4.9 өдөр хангаж байна. Оны эцэс гэхэд 2.7 өдөр л хангах хэмжээнд хүрэхүйц байгаа" гэжээ.

Хятад улсын Тэг ковид бодлогын нөлөөгөөр зэсийн үнэ ийн унаж байна хэмээн олон улсын шинжээчид үзэж буй. Хэрэв үнэхээр зэсийн нийлүүлэлт бага байвал зах зээлийн зарчмаар үнэ өсөх нь баараггүй. Хэдийгээр Дэлхийн банкнаас зэсийн үнэ буурна хэмээн ярьж буй ч бидний өдөр тутамд зэсийн хэрэгцээ асар их байгаа нь ханшийг өсгөх боломжтой билээ. Ийн бодоод үзвэл дээрх төсөөллүүдээр магадгүй манай улсын төсөөлсөн зэсийн ханш биеллээ олох боломжтой мэт.

Зэсийн талаарх зарим судалгааны тайлангаас

Дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчний зах зээл, цахилгаан тээврийн хэрэгсэл, болон бусад сэргээгдэх техник технологийн салбарын хөгжлийг түргэсгэж буй нь энэхүү шаргал металлын эрэлтийг нэмж буй хүчин зүйл. Жишээ нь, цахилгаан автомашинд зарцуулж буй зэсийн хэрэглээ энгийн машинаас дөрөв дахин их байдаг ажээ. Мөн уламжлалт эрчим хүчтэй харьцуулахад сэргээгдэх эрчим хүчид 12 дахин их зэс ашигладаг байна. "Ernst&Young" болон "Eurelectric"-ийн хамтарсан тайланд дурдсанаар Европод 2050 он гэхэд 130 сая цахилгаан машинтай болох ажээ. Ингэхдээ тус бүрд нь 85 кг зэс шаардлагатай гэсэн байна.

"S&P Global"-ын саяхан гаргасан тайланд дэлхийн зэсийн хэрэглээ 2050 онд 53 сая тоннд хүрнэ хэмээн таамагласан байв. Энэ нь АНУ-ын Геологийн төвийн судалгааны мэдээлснээр дэлхийн одоогийн зэсийн хэрэглээний хэмжээ 21 сая тонн гэх үзүүлэлтээс 2.5 дахин их тооцоолол билээ.

Дэлхийн зах зээл дээрх томоохон зэсийн уурхайнуудын нөөц багасч байна. Тухайлбал, Чили дэх Эскондида, Индонезийн Грасбэрг, манай гаргаийн хамгийн том ил уурхай болох Чукикамата зэрэг юм. Энэ мэт ордуудад хөрөнгө оруулалт хийж, зэсийн шинэ орд олох, эсвэл илээс далд уурхай руу орох шаардлага дэлхий дахинаа нүүрлээд байна.

Үгүй бол одоогийн олборлож буй 21 сая тонноос 12 сая тонн хүртэл зэсийн олборлолт буурч, нийлүүлэлтийн хомсдол 15 сая тоннд хүрнэ хэмээн Түүхий эдийн судалгааны албанаас таамаглаж байгаа юм. Мөн 2035 оноос өмнө дэлхий дахинаа 200 гаруй зэсийн уурхайн хүдэр дуусах төлөвтэй байгаа бөгөөд шинээр барих уурхайнууд тэдний хэмжээнд хүрэхгүй ажээ. Энэ мэт дэлхийн зэсийн зах зээлд буй мэдээллүүдээс харвал ирээдүйд ямар улс зэсийн орд илрүүлж, түүнийгээ ашиглаж чадна, тэр улсад нэлээдгүй боломж бий нь харагдаж байна. Дэлхийн банкны болон манай улсын төсөөллийн аль нь биеллээ олохыг ирэх онд харах л үлдлээ.

Зэсийн үнэ унасан ч төсвийн тогтвортой байдалд нөлөөлөх эсэхтэй холбоотой мэдээллийг https://eguur.mn/346914/ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-07 08:22

Ard tvmnii xynaltiig l mash sain tawix xeregtei dee

Зочин
Зочин
2022-11-07 08:23

Asngvidee gexdee Olson Mongoo xalamjind bisn xooloigoor tatsan ix oroo Daraxad zoriulaasi

Зочин
Зочин
2022-11-07 08:25

Энэ бол маш утгагүй бодлого. Жирийн ард иргэдийг ядуу байлгаж хулгайч нарыг өөгшүүлсэн асууд�##�. Одоо энэ хуулийг өөрчилж мөнгө уга�##�ттай холбоотой луйвар, офшорчдын асуудлыг илрүүлэх бодлого явуулах хэрэгтэй.

ard
ard
2022-11-07 13:37

энэ эдиин засагч гэсэн нам дагасан өлөн хулгаачууд доллор унана нэж хуцдаг байсандааа 1 доллор хэзээч 2000 төгрөг хүрэхгүй гэж таатагл л�##�рууддаа одоо бодход одоо 4000 мянга боллоо гэхэд хэнч гайхахгүй боллоодооо м�##�уудааа

Холбоотой мэдээ

Back to top button