Гадаад мэдээДЭЛХИЙ

“Meta” олон мянган ажилтнаа нэг зэрэг хална

“Meta” компани нэгэн зэрэг хэдэн мянгаар тоологдох ажилтнаа халах гэж байгаа талаар “Wall Street Journal” мэдээллээ. Энэ нь компани байгуулагдсанаас хойших 18 жилийн түүхэнд ажилтнаа олноор нь цомхотгосон анхны тохиолдол болох юм байна.

Сонины олж мэдсэнээр, цомхотгол явуулах тухай шийдвэрийг энэ сарын 9-ний өдөр зарлах ажээ. “Wall Street Journal” ийнхүү бөөнөөр нь халах тушаал удахгүй гарахыг тун итгэлтэй зөгнөсөн ч яг хэчнээн хүн цомхотгох талаар мэдээлсэнгүй.

Одоогийн байдлаар тус компани нийт 87 000 гаруй ажилтантай юм. “Meta Platforms” нь “Facebook”, “Instagram”, “WhatsApp”-ыг эзэмшдэг дэлхийн хамгийн үнэтэй корпорацуудын нэг юм. Өнгөрсөн сард тус корпорац энэ оны гуравдугаар улирлын тайлангаа танилцуулсан бөгөөд ашиг нь 4 хувиар буурсан байсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дорж
Дорж

компьютер шагайж хоолоо олж идэхээс өнгөрөв өө META.TBITTER ГЭХ МЭТ

Холбоотой мэдээ

Back to top button