Улс төрийн халуун сэдэв

Иргэдийнхээ орлогыг хаачхаад зээл төлөлтийг нь хойшлуулж, доромжлохоо зогсооно уу, эрх баригчид аа

МАН өнөөдөр иргэдээ их "харж үзсэн" мэдээлэл хийв. Мэдээллийн агуулга нь, 2023 оны долоодугаар сар хүртэл ипотекийн зээлийг төлөлтийг сунгахаар ярилцаж байна гэх утга. Шийдсэн ч юмгүй зүйлээ бүлгийн хуралдаанаараа Барилга, хот байгуулалтын сайд нь бахархал болгон ярьж суух юм. Зүй нь, Засгийн газрын хуралдаанаараа шийдчихээд танилцуулах ёстой л доо.

Иргэдийн зээлээ төлөх эсэх асуудлыг Засгийн газар нь биш, хуралдаа суусан, суугаагүй явдаг хэдэн ажилгүй МАН-чид шийдэх юм гэнэ. Түүнийгээ халамжийн бодлого, харж үзэх үзэлтэй холбон ойлгож, олон нийтийг доромжлох.

Монгол Улс бол чөлөөт зах зээлтэй, ардчилсан улс. Чөлөөт зах зээлийн нийгэмд иргэн зээл авах эрх нээлттэй. Авсан бол төлөх үүрэгтэй. Ийм эргэлтээр санхүүгийн механизм нь урсгалаа тэтгэж байдаг. Үүнийг эвдэх эрхийг МАН-ын бүлэгт ер нь хэн өгсөн юм бэ? Хэдий бол иргэдээ ингэж хуурах вэ?

У.Хүрэлсүх, Д.Сарангэрэл нар нь ковидгүй улсаар Улаан номд бүртгүүлнэ гэж попорч, хил хязгаараа хааж, иргэдийг гэрээс нь гаргахгүй хорьсноор иргэд амин зуулгаа залгуулдаг ТҮЦ-ээ нээх эрхгүй хэсэг байсан. Энэ хугацаанд олсон зөөснөөрөө ар гэр, амьдрал ахуйгаа тэжээдэг нийгмийн нэг хэсэг бараг тэр чигтээ сөхөрсөн билээ.

Жижигхэн лангуу ажиллуулдаг иргэн, барилгын компаниуд, худалдаа эрхлэгчид, ААН-үүд хил дээрээс бараагаа авах гэж маш удаан хүлээдэг процесс сүүлийн гурван жил дамнан үргэлжиллээ. Үр дүнд нь нийгмийн дундаж давхарга хяргуулж унасаар, хаалгаа барьсан компаниудын жагсаалт уртассаар байна.

МАН-ын засаглагчид энэ хугацаанд "Ковид, дайны нөхцөлөөс үүдэж, эдийн засаг хямарлаа. Иргэд халамж их аваад ажил хийхгүй байна. Бид зүтгэж байгаад хүүхдийн 100 мянган төгрөгийг өгч байна. Ипотекийн зээлийг нь хойшлуулж, иргэддээ тусаллаа" гэхчлэн ойр зуураар хуурч дасгасаар байна.

Сонгуульдаа бэлдэж, халамжийн бодлогоо тэлчихээд авдаг хэсгээ буруутгаад суудаг Засгийн газар, эрх баригчид манайхаас өөр оронд байна уу.

Үүнийхээ оронд иргэдийн мөнгө олох, орлогоо нэмэгдүүлэх чиглэлд шийдвэртэй алхмууд хийх сэн. Тийн чадвал зээлээ тогтмол төлөөд явах хариуцлага манай иргэдэд хэдийнэ сэтгэхүйд нь тогтож суусан билээ.

Авсан зээлийг нь хойшлуулж, ихээр харж үзэж буй мэтээр мэдээлэл хийхээсээ эрх баригчид ичих хэрэгтэй.Тэдний засагласан энэ он жилүүдэд иргэд тогтмол зээлээ төлж чадахгүй болтлоо санхүүгийн чадамжгүй болж буйд МАН л буруутай билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-11-07 14:43

МАНгаруудын толгойд хачин хачин юм их орноо.Тэр Хүрэлсүх махан толгойтын тансаглах гээд байгаа ерөнхийлөгчийн тамгын газрын 26 тэрбум төгрөгийн төсвийг 6 тэрбум болгож танаад ипотекын төслөө санхүүжүүлээч.

Зочин
Зочин
2022-11-07 16:35

Ядаж хүүг 6 хувь болгочихоод төрүүлчихвэл болоо бишүү.

Зочин
Зочин
2022-11-07 16:35

Арай арай

Зочин
Зочин
2022-11-07 18:57

МУНХАГИЙН ДОТОР АМАГЛАН БӨГӨӨД МУНАГИЙН БООВ ҮРГЭЛЖ БОСООСТОЙ ГЭНЭМ МАНАНГААС ЮУ Ч ХАРАХ ГОРЬДОХ ХЭРЭГГҮЙ ГАНЦ САЙН ЭМЧИЛГЭЭ БОЛ БҮХИЙ Л МОНГОЛНУУД ТҮРХРЭН БОСЧ БҮГДИЙГ НЬ ОГЦРУУЛААД ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧИН ЭХ ОРНОО ГЭСЭН ЗАЛУУСТ ТӨРИЙН ЖОЛООГ АТГУУЛАХ НЬ ЗӨВ.ОДОО ИРЭХ СОНГУУЛЬД ЭНЭ ХОЁР НАМАНЦАР НЭРТЭЙ АЛИАЛАГЧ НАРТ ТОМООС ТОМ САЛААВЧ ӨГӨХӨД БОЛЧИХНОО ЯАСАН ИХ ХУУРТАГДАЖ ХАНАДАГГҮЙ ҮХЭР ШИГЭЭ АМАГЛАН БӨГӨӨД ТАЙВАН МААНАГ АРД ТҮМЭН БЭ? ӨГЛӨӨ БИЛЧЭЭРТЭЭ ГАРААД ОРОЙ ИРЖ ДЭЛЭНГЭЭ ШУВТРУУЛЖ ТУГАЛЫХАА СҮҮЛИЙГ ҮНЭРЛЭЖ МӨӨРЧИХӨӨД ШӨНӨЖИНГӨӨ ЧАЦГА АЛДАЖ ӨГЛӨӨ БАС ДЭЛЭНДҮҮЛЭЭД ӨВСӨӨ ШААХААР ГАРДАГ ҮХЭРНҮҮДЭЭСЭЭ ЯЛГАРАХАА БОЛЬЖЭЭ ХОХЬ ЧИНЭЭ ХОХЬ ЧИНЬ ӨШӨӨ ЗОВНО ТАНКЧИД ИХ ОЛШИРНОО ТРАНШЕЙ ҮНЭД ОРЦОН ГЭСЙИШҮҮ МАНАЙХААН

Иргэн
Иргэн
2022-11-07 20:42

МАН зүг чигээ �##�джээ. Хулгай хийснээ нуух гээд , иргэдээ тайтгаруулах гээд аргаа барж байна. Удахгүй улсаа худ�##�дах хэмжээнд хүрэх бий. Сэрэмжлэгтүн.

Холбоотой мэдээ

Back to top button