Орос ялагдвал Монгол хэрхэх вэ

“Форбс” сэтгүүлийн нийтлэлч,аюулгүй байдлын шинжээч Крэйг Хупер /Craig Hooper/ “With Moscow Distracted, Xi Jinping Could Turn China’s Gaze To Russia” хэмээх нийтлэл бичсэн нь өнгөрсөн сарын 24-ний өдөр нийтлэгдэж, 83862 удаа уншигджээ.
Нийтлэлд ОХУ нь Украинтай байлдаад ихэд сульдсан, Ши Жиньпин энэ байдлыг нь ашиглаад Тайванийг түр хойш тавьж, анхаарлаа хойш чиглүүлэх боломжтой талаар бичжээ. Тодруулбал, ОХУ-ын Арс Дорнодыг авна гэсэн байна.
Нийтлэлд мөн “Нэг км.кв газар нутагт 2-3-хан хүн оршин суудаг, хятадуудыг шилжүүлэн суурьшуулахад маш тохиромжтой асар уудам газар нутаг”-ийн талаар бичсэн нь нэр дурдаагүй боловч яалт ч үгүй Монгол гэж уншигдаж байна.
“Хятадын намын төлөөлөгчид Коммунист намын дүрэмд Тайваньд ашиггүй шинэ үг найруулж оруулсан ч Хятад улсын хувьд жинхэнэ газар нутгийн боломж бол хойд зүгт юм.
Оросын Алс Дорнодод үлэмж суларсан, утга агуулгагүй дарангуйллын хавханд амьдарч байгаа олон зуун мянган Оросын хятад угсаатан сонголтоо дахин эргэцүүлэх магадлалтай.
Ши Жиньпин юу бодож байгааг мэдэх арга байхгүй ч Хятадын урт хугацаанд тогтсон зан авирт үндэслэвэл, Орос хилийн цэргийн ангиудыг Украин руу илгээж байгаа энэ үед Хятад улс хойд зүгт 4200 км урт, сийрэг хилийн дагуу тэлэх сонирхолтой байж магадгүй юм. Тэр бүс нутаг дахь зөрчилдөөний түүх, Хятад болон Оросын хүн амын Алс Дорнод дах хүн ам зүйн тэнцвэргүй байдал нь Бээжинг хойд зүг рүү харах сонирхлыг төрүүлж байна гэсэн таамаглал олон жилийн турш эргэлдсэн” ” гэж К.Хупер бичжээ.

Барууныхан ОХУ-ыг Украинаар цохиулахын хамт дотор нь задлах, гадаад түншүүдтэй нь хагалан бутаргах ажил хийж байгаа нь бол хэнд ч илэрхий. Дээрх нийтлэл ч үүний нэг хэсэг. Гэхдээ өмнө нь ОХУ-ыг тойрдог байсан нь агуулгын хувьд илүү томорч, тэр тусмаа манай улстай холбогдож байгаа нь анхаарал татаж байна.
ОХУ-тай холбоотой, иргэд нь олноороо гадагш дүрвэж байгаа болон фронтод үйлдэгдэж буй гэмт хэрэг, геноцидын шинжтэй үйлдлүүдийг талаарх олон мэдээллийг ер нь барууныхан л “сэвж“ буй.
ОХУ-ыг хагаран бутаргах өөрсдийн ашиг сонирхлоо com, .net өргөтгөлтэй цахим хаягаар тарааж байсан. Саяхнаас Халимаг улс ОХУ-аас салан тусгаарласан гэх мэдээллийг гаргаж эхэллээ. Өмнө нь, БНХАУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Төвд, Шинжаан Уйгур зэрэг автономит мужаас баруунд зугтан гарсан нөхдийг цуглуулаад цахим хурал хийж, “Бүгд нэг зэрэг босвол БНХАУ-ыг задалж чадна” гэсэн дүгнэлтэд хүрсэн талаар бид өмнө нь ч мэдээлж байсан.
Барууныхан улс орны хэрэгт ер нь энэ маягаар дураараа оролцдог. Энэ нь ямар нэгэн байдлаар өөрсдөд нь ашигтай, тухайн “оролдуулсан” улсдаа хохиролтой тусдаг.
Эрх чөлөөт, тусгаар тогтносон улсын иргэдийн хувьд монголчууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэхдээ эдэлж байгаа эрх чөлөө, тусгаар тогтнол маань юун дээр баригдсан билээ, суурь нь чухам юу вэ гэдэг талаар баримжаатай байх ёстой болж байна. Хоёр хөршийн эсрэг үзэл санаа, хандлагыг гааруулах, улмаар эмх замбараагүй байдал үүсгэх санаархал гуравдагийн зүгээс явж байх магадлалтай болохыг энэ нийтлэл харуулж байна. Суртал уухуулгын зорилготой хэдий ч Крэйг Хукерын нийтлэлд хойд хөрш суларсан, ялагдсан тохиолдодолд болох магадлалтай үйл явдлыг нуух юмгүй өгүүлсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Бүр тодорхой хэлбэл, Монгол Улс одоо эдэлж байгаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг ЗХУ, БНХАУ- хүч тэнцүү байдал, бие, биеэсээ болгоомжлох айдас дээр тогтдог гэж үзэх бүрэн үндэстэй. Энэ утгаараа хоёр хөрш эв найртай байх тусам манай эрх ашиг хохирдог талтай.
Эсрэгээрээ түнжин муудахад ач холбогдол өсөж, үнэ цэнтэй болдог. Хамгийн гол нь, тусгаар тогтнол гэгч үнэт зүйл энэ хоёр улсын аль нэг нь суларсан тохиолдолд ганхдаг гэдгийг л бодох ёстой санагдана.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Путин явсан ч Орос байсаар л байна. Түүхт үндэстэн шүү дээ. Юун Хятад хойшоо хэзээ ч тэлж байгаагүй улс шүү дээ. Жаахан юм унш Батсайхан минь
юу гэнүү мулгуу бот чинь? Цагаан хэрэм хаана байгааг газрын зураг дээр нэг харчаарай. Манж унахад манай нутгийг өгөх нь яасан юм. Харин путин си 2 байхгүй болсон ч манай талаархи бодлого бол өөрчлөгдөхгүй нь бол тодорхой. Түүхт үндэстэн нтр, манайх тэгээд биш үү?
ЯМАРТАА Ч ОРОСЫГ ДАЙНААР СӨХРҮҮЛЭХ УЛС ЭНЭ ХОРВООД ОДООХОНДО БАЙХГҮЙ ХАРИН ДОТООД ТЭМЦЭЛЭЭР ӨӨРӨӨ Л НУРЖ МЭДНЭ ТИЙМЭЭС ДОТООД ЭВ НЭГДЭЛ ЭЭ БЭХЖҮҮЛ
Germanaas harj bhad shal uur Bodlogo ywagdaj bna.Eruusuu l Europiig Amerik Afrik tiwtei ni byrmusun niilyylj ydirdan Ediin Zasagiin Hymyynlegiin Tyslamj Irhenii Daind tyslah nereer byyr Delhiig byren yditdah Bolomjiig ahiylj ywsaar odoo Hyatadyydtai Delgiin Zah Zeeliig byren ydirdah Hemjeend Diplomat Uulzaltyyd ni yarigdaj ehleed bna daa, ter boltol Germanchyydinhaa Ediin Zasagiig Bat Araand ni hiidegeeree hiigeed ywna( bainga ilyy Mungu tulj bdag!!!!)bas German passtai irgedyyddee geed l ywdag Mash Yrjih Zalyychyyd Hyyhedyyd mash German standartaar setgedeg bolgodog ba ter ni Amidrah tastai Nuhzul Halamj Mungu uuriinh ni Oronoos ilyy ugdugt Hymyys teryygeeree yalt ch ygyi barigdchihdag, Bid heterhii Uls Turjyylj bodood bna!!!!! Tertei tergyi Edikn Zasagiin Bodlogo hychtei Byh Oronyydig ursuldyylen ynen Nyyr Zaraig ni gargaj irseer bh bno!!!!! Tiimees Mongol Oron Hymyysee Mungujyyleh, Delhiigeer Taraahgyigeer Eh Orondoo Eh Oronsog setgelgeegeer Amidrah bolomjiig uguud ehlehgyi bol bhgyi bolloo!!!!!
Энх тайванаа л захина шдээ
Орос ялагдана гэж байхгүй сэрүүн зүүдэлж байна
Gurawdagch ni ilvv shdee
БИД ОРОСООС АЙХ АЮУЛГҮЙ Л БОЛНО Ш ДЭЭ
Хятадаас айх хэрэггүй гэж үү. Орос улс манай улсын тусгаар тогтнолын баталгаа болсоор ирсэн. Орос улс задарвал манай улс хятадын хувьд зөөлөн өгөөш болно гэдгийг санаарай. Хятадаас айж яв.
тхх, хятадын тугийн дор... оросоос айхгүй
Энэ купер гэх нөхрийг хэний даалгавраар юун зохион бичлэг хийгээд байгааг болдог бол судлах л хэрэгтэй дээ.
Ха ха Оросыг барах уу
Oros ylagdahgui ee hezee ch yagaad ch
Бид яах ёстой гэж???
Бодит байдал дээр Сибирийн ихэнх хэсэгт 1км2 газарт 0,5 хүн ногдохоор зэлүүд шүү дээ.Энд тэнд ооцон цоочин төмөр зам дагасан хот л байдаг,бусад нь зэлүүд газар хааяа нэг анчдын отог л байж магадгүй.Уг нь Монголын түүхэн газар нутаг л даа
shugamaaa l barina shvv dee
Тусгаар тогтнолоо хэрхэн юугаар яаж хамгаалахаа бодох л асуудал. Монгол хүн чи муу байвал чиний л хохь! Ямар ч орос, хятад гуравдагч хамгаалахгүй. Аврал зөвхөн өөрт
Хятад улс монголд санаа гаргаж дайн зарлавал би лав ядаж л 100н хятад алж байж үхнээ ямар 1 аргаар л
Юун алдаатай утгагүй бичдэг нөхөр байна болиоч
Хятад хэзээч манайруу цэрэг оруулахгуй..заяа нь хаясан мунхаг иргэд ийм юм бодож явдаг байх...асар уудам газар нутаг баялагаа дайн хийх турэмгийлэлд ашигладаг орос гурнийг задлах нь дэлхийн бух улсад ач тустай..оросууд афган сири хойд солнгос венесуэль беларусь монгол куба зэрэг орнуудыг олон жил дарлаж зовоож байна
Buur hezee ch bichsneer ni bolhoorgui t1 yum bichsniig ni olood orchuulchihdag...
Путиныг үхсэний дараа Хятад Монголд цэргээ оруулна ! Энэ бол туйлын үнэн !
В.Путин гэж тахин шүтэхээ больж өнгөрсөн түүхийг сайн Орос бол хуурай газрын гүрэн тул дайн хийх буфёр улсуудыг ашигладаг түүхэн жишээ бол Халх гол одоо Украйн.Монгол бол буфёр улс
Үүн шиг тэнэглэл байхгүй. Юу ч мэдэхгүй байж яаж тэнэгтэхээрээ ингэж худлаа солиордог байнаа? Монгол үндэс хэдэн арван мянган жил оросгүйгээр Хятадаас өөрийгөө хамгаалаад бүр айлгаад ирсэн түүх байна. Орос эзлэн түрэмгийлэлээр 1689 онд манайтай хөрш болсон. Түүнээс хойш 343 жил болж байна. Энэ 343 жилээс 67 жилд нь манайтай хамтарч социалист систем байгуулсан. Энэ 67 жил ард түмний тархины дархлааг устгах худал хуурмаг зохиомол түүх зохиох, худал мэдээллээр бөмбөгдөх ажил хийсэн. Түүний зөвхөн ганц нь энэ орос байхгүй бол Монгол байхгүй гэдэг тархины тураал юм. Одоо шинээр сэтгэж, тухайн үед оросод алдсан асар том сибир нутгаа бид эргүүлж авах ёстой. Хятадад Оросоос газар нутаг авах ямар ч эрх байхгүй.1689 онд Хятад гэж улс ч байгаагүй. Казах ч улс байгаагүй. Сибирийн асар уудам том нутгаа буцаан эргүүлж авар цорын ганц түүхэн эрхтэй улс бол Монгол юм. Монгол томрох ёстой. Дараагийн ээлжийн Хятадыг америк ,Японтой нийлж задлах хэрэгтэй. Өвөр Монголоо ч бид салгаж авах ёстой. Энэ бүхнийг хийхэд Америк Японтой хамтрах ёстой. Бидний цорын ганц түүхэн эрх дээр энэ хоёр улсын сонирхол давхцаж байгааг анзаарах ёстой. Түүнээс бус ороогүй бол Хятад биднийг хоб хийгээдиднэ гэж далийдаг солиортлоо болих хэрэгтэй.
Одоо тэгээд Монгол улс маань хятадаас өөрийгөө хамгаалах чадавхи байгаа юу.
Ааа байгаа байгаа ккк