“0 ковид” бодлогын үеэр болсон “Бээжингийн марафон”-д 30 мянган хүн оролцов
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо энэ сарын 6-ны өдөр марафон гүйлтийн тэмцээн болжээ. Цар тахлын хоёр жилийн хорионы дараа, “0 ковид” бодлогын үеэр болсон энэ удаагийн марафонд Анубайкэ Кувань (Anubaike Kuwan, 阿奴拜克·库弯) хоёр цаг, 14 минут 34 секунд, эмэгтэйчүүдэд Ся Юйнюй хоёр цаг, 28 минут, 57 секундээр түрүүлсэн байна.
Гол нь, хатуу дүрэм журам баримтлаад ч болтугай марафон зохион байгуулах шийд гарсан нь “0 ковид” бодлого сулрах итгэлийг иргэдэд өгсөн юм байна.
Тамирчид тэмцээнээс долоо хоногийн өмнө Бээжинд ирсэн бөгөөд сүүлийн 24 цагт сөрөг тест өгсөн байх шалгуурыг давж оролцсон аж. Үүнийг олон улсын хэвлэлд БНХАУ “үүдээ нээхийн дохио” хэмээн бичиж буй юм.
Энэ сарын сүүлээр Шанхай, Чэньдү хотод олон улсын марафон болох хууваарьтай. Энэ арга хэмжээнүүдийг цуцлахгүй зохиох магадлал өндөр гэдгийг Бээжингийн марафон харуулжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.