Э.Одбаярын кэйс: Иргэндээ гомдсон Ерөнхий сайд өөрөө ч гүтгэгч намтартай
Э.Одбаярын хоёр хэргийг нэгтгэн шүүсэн нь
Иргэн Э.Одбаяр нарыг шүүх хурал өчигдөр дуусаж, шийдвэрээ гаргалаа.
Улмаар:
- Э.Одбаярын зорчих эрхийг нэг жил хоёр сараар
- Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарынхыг тус тус нэг жилээр хязгаарлах ял оногдуулсан юм.
Э.Одбаярын хувьд “Ерөнхий сайд гомдол гаргасан. Түүний болон өөр зургаан хүний гомдлын дагуу биднийг шүүж байна” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн билээ.
Уг нь Э.Одбаяр нар иргэн Д.Монголхүүг хорих 461-р ангиас хүч түрэн авч гарсан, ингэхдээ хууль сахиулагчийн биед халдсан хэргээр шүүгдсэн. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргасан хэмээж буй нь анхаарал татсан.
Өөрөөр хэлбэл хоёр өөр хэргийг нэгтгэн шүүсэн нь тодорхой болсон юм.
Эхнийх нь, зөвхөн иргэн Э.Одбаярт хамаарна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Худал мэдээлэл тараасан” гэж үзжээ. Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гомдлоор юм.
Харин хоёр дахь нь, Э.Одбаяр нарын таван иргэнд холбогдох бөгөөд “Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” үндэслэлтэй.
Э.Одбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гомдлын дагуу “Худал мэдээлэл тараах” зүйл ангид давхар холбогдсон учраас ганцаараа нэг жил, хоёр сараар зорчих эрхээ /бусдаасаа илүү/ хязгаарлуулжээ.

Иргэндээ гомддог Ерөнхий сайд
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр нүүр хуудастаа “Э.Одбаяр 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар мэдээлэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гүтгэсэн. Иймд МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Гэтэл өөр хэргийн нэмж, хамтатган шалгаж шийдвэр гаргажээ. Энэ нь бидний гайхлыг төрүүлж байна” хэмээн бичжээ.
Ардчилсан нийгэмд, эрх баригч намыг тэргүүлж, Засгийн газрыг толгойлж буй хүний хувьд Л.Оюун-Эрдэнэ нэгж иргэнийхээ сошиал постод гомдсон байна. Түүнчлэн, Засгийн газрын “гал тогоо”-г базаж буй хариуцлагатай өндөр албан тушаалтан Д.Амарбаясгалан ч шүүхийн шийдвэрт шүүмжлэлтэй хандаж буйгаа ил тод илэрхийлсэн нь яах ч аргагүй анхаарал татмаар.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга асан З.Энхболд “Л.Оюун-Эрдэнэ “Харвард” явах гэтэл гүтгэсэн хэргээсээ болоод хилийн хоригтой байсан. Намайг санал тоолдог хар машин үйлдвэрлэгч компанид хувьцаа эзэмшдэг гэж гүтгэсэн нь тогтоогдоод, ял авахад бэлэн болсон байсан. Уучлал гуйсныг нь хүлээн аваад гомдлоо татаж байсан” гэж жиргэлээ.
Мөн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр “Л.Оюун-Эрдэнэ ээ, чи З.Энхболдыг гүтгэхэд залуу хүний ирээдүйн бодон өргөдлөө татаж байсныг нь мартаа юу. АН-ыг эрх барьж байхад бид тэднийг бишгүйдээ л доромжилж, жагсаж байсан. Тэглээ гээд биднийг шүүхдэж, шогтож байгаагүй шүү” гэжээ.
@OyunerdeneMN ээ, чи @enkhboldz ийг гүтгэхэд, тэрээр залуу хүний ирээдүйг бодож өргөдлөө татаж байсныг мартаа юу? АН-ыг эрх барьж байхад бид тэднийг бишгүйдээ л доромжилж, элдэв лоозон барьж жагсаж л байсан. Тэглээ гээд тэд биднийг шүүхдэж, шогтож, байгаагүй шүү! Хайран залуус! pic.twitter.com/uRnfrkL2TW
— Н.Н.Номтойбаяр (@Nomt7) November 8, 2022
Иргэн Э.Одбаяр нь АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү. Мөн ардчилсан нийгмийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ хүрээнд хэд хэдэн удаа жагсаал үйлдэж, “NoDoubleStandard” хөдөлгөөнийг тэргүүлж ажилласан. Ингэхдээ эрх баригч намыг үргэлж шүүмжилж байсан юм. Гэхдээ тэр улс төрч биш, иргэний хувиар л дуугарч байлаа.
Харин өдгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ардчилсан улсын эрх баригч намыг тэргүүлж буй мөртлөө хувь иргэнд гомдож байгаа нь Н.Номтойбаярынхаар ёстой л “шогтож” гэлтэй. З.Энхболд гомдлоо татаж, тэр өөрөө хүн гүтгэсэн нь тогтоогдож байсан хуучин он цаг өнөөдөр эрхгүй контраст үүсгэж байна. Ерөнхий сайд өөрөө ч залуу хүн. Албан тушаал, эрх мэдэл ээлж дараатай байдгийг санаж, мөн ардчилсан тогтолцоог сонгон, хүний эрхийг дээдлэхийг эрхэмлэн хөгжиж буй “залуу” улсын Ерөнхий сайд гэдгээ ч бодмоор. Бас өөрөө ч гүтгэгч намтартай гэдгээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ми Энхболдоо утгаар гүтгэж одоо суудал.дээр нь сууж бга новш биздээ энэ данх ац
Яагаад ингээд залуу үеийн төлөөлөл болсон залуусаа хориод байдаг юм.
Buruu ulger duurailal het ih turhelt bii bolgoj busdad noloolbol horih l estoi bh
Бусдын дуу хоолой бачуурсан сэтгэлийг илэохийлдэг энэ залуусаа ингэж барьж хориод байхаар яаж улс минь хөгжих юм бэ
Энэ залуусаа хорьж байхаар тархи оюун сэтгэлийг нь нэг чагнаад үзээё
Аливаа юмны тун хэтэрхээрээ л нэг иймэрхүү юм болчихоод бгаам даа
За далчигнаж байж шоронгийн хадаас болов.өөрөө их дарвалздаг шүү.чамаар хэн хэлүүлээд доромжуулах юм.тэр эцэгтээ хэл.
Хог шаар
Одоо ч нэг их ялархсан, гомдож туньсан хүмүүс ажил хийдэг болж. Нээрээ тийм хэцүү бол зайлаад өгнө гэж юм бна ш дээ. Тэгээд ард түмнээ дорд үзсэн ядуу байлгах сонирхолтой, үр удмаараа хаан эзэн суух сонирхолтой ийм хүмүүс Төрийн толгойд бгаад л бгаам даа.