ДЭЛХИЙЭнтертайнмент

Натали Портман: Салсан хосууд бол хариуцлагагүй, яаран шийдвэр гаргасныхаа горыг амсаж байгаа хүмүүс

"Израилийн бүх цаг үеийн хамгийн сайхан бүсгүй" хэмээх тодотголтой Натали Портманы ярилцлагуудаас түүсэн эшлэлийг хүргэж байна. Жүжигчин одоо Холливудын жүжигчин Элизабет Берригийн амьдралаас сэдэвлэсэн "Тавдугаар сар, арванхоёрдугаар сар" /"May, december"/ кинонд тоглож буй. Түүнтэй энэ кинонд Оскарын шагналт Жулианна Мур хамтарч байгаа юм.

  • “Би өмнөө ямагт биелэгдэх боломжгүй мэт зорилго тавьдаг. Заримдаа яах гэж ийм хэцүү ажил эхлүүлэв дээ гэж боддог ч дараа нь “Би чадна аа” гэж хашгиран гараа зангидаад зүтгэж эхэлнэ дээ. “Хар хун” киноны дүрээ яг л ийм аргаар өөрийгөө зоригжуулж байж бүтээсэн.
  • “Би жүжигчин хүн. Дандаа сайн охины дүрд тоглоод байж таарахгүй. Өөрөө ойлгохгүй байсан ч ямар ч дүрийг хүлээж авахад бэлэн байх ёстой”
  • “Эцэг, эхийн минь бодол санаа надад чухал. Гэхдээ аз болоход, тэд миний тайзны ажилд хутгалдаад байдаг хүмүүс биш. Санаа тавьдаг ч “Зохиолыг өөрчилж болохгүй юу” гэх мэтийн юм ярьдаггүй”.
  • “Салсан хосууд бол хариуцлагагүй, яаран шийдвэр гаргасныхаа горыг амсаж байгаа хүмүүс. Жишээ нь, би хэзээ ч хэнд ч өөрийнхөө бодлыг тулгаж байгаагүй, өөр хүн ингэхийг оролдвол ч хүлээж авахгүй. Гэтэл гэр бүл болсны дараа энэ сайхан байдал алдагдаж хамт байгаа хүнийхээ нөлөөнд ордог. Үүнийг хөнгөн эсвэл хүндээр хүлээж авснаас гэр бүл хэр удаан оршин тогтнох нь шалтгаалдаг юм шиг”.
  • “Би өглөө болгон гүйж, спортоор хичээллэдэг. Тэгсэн ч гэр бүлийнхээ гишүүн юм уу дотны найз, унтамхай хэн нэгнийг “эрт сэр” гэж ятгахгүй”.
  • “Цагаан хоолтонтой амьдрахад хэцүү гэж хүн бүр хэлдэг, гэтэл надад бол үгүй. Тэд өөрсдийнхөө хоолноос таашаал авч байна, би ч бас өөрийн хоолноос таашаал авна. Гэтэл тэдний хувьд би бас л буруугаар амьдраад байгаа хүн шүү дээ”
  • “Олон танил маань амьтны арьс ширээр хийсэн гутал өмсөхөөс татгалзсаныг би мэдэж байсан. Тэгээд тэдэнд, бас бусдад туслахаар гутлын цех нээсэн. Энд янз бүрийн даавуугаар жинхэнэ урлагийн бүтээл шиг гутлыг хийдэг шүү. Харин ашгийн хувьд бол буяны үйл ажиллагаанд зориулчихдаг юм”.
  • “Өөрийгөө  амжилттай яваа хүн гэж боддог. Миний мөрөөдөл эхнээсээ биелсээр л байгаа. Яагаад ийм болсноо ч нууцлаад байх зүйлгүй. Нэгдүгээрт, “Хийвэл бүү ай, айвал бүү хий” гэсэн зарчмыг баримтлах хэрэгтэй. Хоёрдугаарт, ирээдүйд найдлага тавилгүй зөвхөн одоогоороо амьдрах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд амжилт чамайг олохдоо л олно”.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button