Гадаад мэдээДЭЛХИЙ
Норвегийн гүнж нөхрийнхөө төлөө хааны гэр бүлийн гишүүний үүргээсээ татгалзав

Норвегийн гүнж Марта Луиза нөхрийнхөө төлөө хааны гэр бүлийн гишүүний үүргээсээ татгалзжээ. Түүний нөхөр Дурек Верретт нь уламжлалт анагаах ухааны чиглэлээр дагнаж ажилладаг бөгөөд өөрийгөө бөө гэж нэрлэдэг нэгэн аж.
Энэ эр өөрийнхөө мэдлэг чадварын ачаар хорт хавдрыг ч эдгээдэг гэх бөгөөд жүжигчин Гвинет Пэлтроуг эдгээсэн гэдгээрээ нэр гарсан хүн юм байна. Эмчилгээний өвөрмөц аргаа тэрбээр Норвегид сурталчилж, сургууль нээсэн нь эхнэрийг нь “Гүнжийн нэр хүндээ ашиглаж ашиг хонжоо олж байна” гэж шүүмжлүүлэхэд хүргэсэн юм.
Марта Луиза "Гүнж" хэргэмээ хэвээр хадгалах ч ордны үйл хэрэг, хувийн ажил амьдралаа илүү тодорхойгоор зааглахыг хүссэн хэмээн өөрөө мэдэгдэлдээ бичжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.