Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны хамгийн алдартай жүжигчин бүсгүй хижабыг эсэргүүцжээ

Ираны хамгийн алдартай эмэгтэй жүжигчдийн нэг Таране Алидусти хижаб буюу толгой, нүүрний хаалтыг эсэргүүцэж, инстаграм хуудастаа толгой нүцгэн зургаа оруулжээ. Тэрбээр зурагтаа “Эмэгтэй хүн, амьдрал, эрх чөлөө” гэсэн тайлбар бичсэн байна.

Т.Алидусти энэ үйлдлээрээ Махса Амини болон түүнийг өмгөөлөн тэмцэж буй жагсагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Учир нь, “Эмэгтэй хүн, амьдрал, эрх чөлөө” гэдэг нь жагсагчдын гол уриа юм.

22 настай курд бүсгүйг цагдаа нар хижаб өмссөнгүй хэмээн буруутгаж, зодож хөнөөсөн хэргээс үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал төрийн эсрэг агуулгатай болж, долоо дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Цэцэг
Цэцэг

Зөв

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button