Улс төрийн халуун сэдэв

Хулганад бариулсан Улсын их хурал

УИХ-ын гишүүдийн эрх мэдэл уг нь Засгийн газрынхаас илүү. Гишүүд иргэдийн элч төлөөлөгч. Харин Засгийн газар нь гүйцэтгэх эрх мэдэл. УИХ-ын чуулганы хуралдаанд үйл ажиллагаагаа тайлагнана. УИХ тэдэнд хяналт тавина. Засгийн газар улсын төсвийг өргөн барихад УИХ хэдэн талаас нь өөрчилж, засаж залруулахыг шаардана.

Гэвч энэ зүй тогтол Г.Занданшатарын парламент, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед байраа сольчихлоо. Засгийн газраас өргөн барьж буй хуулийн төсөл хамгийн хүчтэй. УИХ түүнд бараг л засвар оруулахгүй батлах болов. Ийм зарчим ер хууль батлахад ч, бусад улс төрийн шинжтэй үйл явдлуудад ч харагдаж байна.

Ерөөс Засгийн газраас, цаашлаад эрх баригч намаас айсан, хулганы дайтай болж жижгэрсэн муурын дүртэй болжээ, УИХ.

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх оны улсын төсвийн төслийг батлах чигтэй байна. Төсөл бараг л өөрчлөгдсөнгүй. Мөн ямар ч маргаан, мэтгэлцээн өрнөсөнгүй. Төсвийн төсөл дагуулж олон хуулийн болон тогтоолын төсөл өргөн мэдүүлж буйг тун бага сөхөж харцгаав. Уг нь ардчилсан орны жишигт парламент нь улсын төсвийн төслийг зад шүүмжилж, ихээхэн хэрсүү нүдээр харж, олон дахин засвар оруулдаг.

Энэ эрх мэдлийг цар тахал Засгийн газарт олгосон. Тэр үед Засгийн газрын бодлого шийдвэр чухал байв. Харин холбогдуулаад ковидын үеийн хууль батлуулахдаа, шаардлагатай үед төсөвт тодотгол хийлгүйгээр улсын төсвийг захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгосон юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын хяналтгүйгээр, дураар зоргоор аашлах боломж нь эндээс бодитоор эхэлсэн.

Тэгээд л УИХ дээр орж ирэхдээ Шадар сайд С.Амарсайханаас эхлээд "Би та нарт загнуулах гэж суугаагүй шүү", "Өдөр шөнөгүй ажиллаж байна" гэх мэтээр ажил явуулж буй хэлбэрээ шууд өмгөөлж, "томрох" болсон. Харин УИХ-ын чадамж нь ерөөс үг хэлэх, асуулт асуух боломжоо ашиглан хий шүүмжлэх. Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөлж чадна гэвэл боломжит магадлал тун бага болоод нэгэнт удлаа.

Мэдээж үүнд эрх баригч намын хүчирхэг байдал, сошиалд гал алдахгүйн тулд юу ч хийхээс буцахгүй тактикүүд нь нөлөөлж байгаа. Үндсэн хуулийн цэцээр дүгнэлт гаргуулан байж "давхар дээл"-тэй гишүүдийн тоог нэмж, бүр зузаатгаж аваад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өдгөө ажиллаж байна. Өнөө ХҮН-ын Т.Доржханд ч олон жил Сангийн яаманд төсөв боосон, туршлагатай эдийн засагч хүн гэх мөртлөө үзэгдэж, харагдахаа болив.

Нөгөөтээгүүр Засгийн газар саадгүй ажиллах нь МАН-ын болон МАН-тай "хамаатай- гишүүдэд хэрэгтэй. Энэ хэрээр ардчилсан зарчим улам л алдагдаж, нэг төвлөрсөн эрх мэдэл рүү ойртож байгааг анхаарах учиртай юм. Л.Оюун-Эрдэнийг болон түүний танхимын хэнийг ч ард түмэн энэ суудалд нь сонгоогүй билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-11 08:57

Tiiim shvvv. Sanal neg baina

Зочин
Зочин
2022-11-11 08:59

Манхйхан арс�##�дах биш, Эвсэлдэж эх орныхоо төлөө юм хий цаг ирсэн шүү

Зочин
Зочин
2022-11-11 09:00

Tanid yagaad tarhi baidiiin gishuudee amitanaas ylgaatai baitsgaaay

Зочин
Зочин
2022-11-11 09:01

Амны билэгээс ашдын билэг гэж сайжирч байгаа муулаад яахав гэхдээ арчиж цэвэрлэх, гүйцэтгэх их юм байна

Зочин
Зочин
2022-11-11 09:21

Ёстоы ёстой голийг нь онооод хэлчихэж

Зочин
Зочин
2022-11-11 09:43

Энэ засаг төр дампуурсан

Зочин
Зочин
2022-11-11 09:43

Үхлээсээ ирсэн хулгана муурын сах�##�аар тоглоно гэдэг билүү. Яг сайхан оноогооп зүйрлээд хэлчихэж хаха

Нэргүй
Нэргүй
2022-11-11 10:45

Их хур�##� тарсан дээр нэр нүүр нь улны
Болчихсон засаг хур�##� хоёр тарсан нь дээр

Зочин
Зочин
2022-11-11 11:21

Ха ха хулгайч луйварчид хэндээ гэхэв

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button