Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ эрчим хүчний компаниуддаа ОХУ-ын банктай харилцахыг зөвшөөрлөө

АНУ эрчим хүчний төлбөр тооцоо хийдэг ОХУ-ын банкуудыг хоригоос тойруулах хугацаагаа ирэх оны тавдугаар сар хүртэл сунгажээ. Өмнөх хугацаа нь ирэх арванхоёрдугаар сард дуусаж байсан юм.

АНУ ОХУ-ын банкуудад тавьсан хоригоосоо зөвхөн эрчим хүчний чиглэлийн төлбөр тооцоо хийдэг банкуудыг л “сугалж” байгаа бөгөөд энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүддээ ОХУ-ын банкуудтай харилцахыг зөвшөөрсөн байна.

Хойд хөршөөс ОХУ-ын Төв банк, “Внешэкономбанк”, "Открытие", ВТБ зэрэг банкууд АНУ-ын эрчим хүчний салбарын аж ахуйн нэгжүүдтэй харилцдаг юм байна. Банкуудаас гадна, 50-иас дээш хувийн эзэмшил нь эрчим хүчний салбарт хамаарах байгууллагуудтай гүйлгээ хийж болох юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хариулт
Хариулт

АНУ нэгэн төрлийн буулт хийв үү.Эсвэл 2 талд ажиллаж дундаас нь мөнгө олох арга юм болов уу.Эсвэл Э/З нь эвгүйтэв үү.Аль , аль нь байж болох юм даа

Иргэн
Иргэн

Одоо өнөөх олон сүржин хоригууд нь өөрсдийг нь багалзуурдаад эхэлж.Зөнөг өвгөн сонгосныхоо балагийг америкчууд мэдэрч байгаа болов уу.

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button