Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины талд тулалдаж байсан Японы иргэн амь үрэгджээ

Украины Зэвсэгт хүчний эгнээнд элсэж, тулалдаж байсан иргэн нь амь үрэгдсэн гэх мэдээлэл үнэн болохыг Японы эрх баригчид өчигдөр баталлаа. “Kyodo” агентлаг энэ талаар мэдээлжээ.

Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, тухайн иргэний амь насаа алдсан мэдээллийг батлахын ялдамд ард иргэдэдээ хандаж Украин руу зорчихгүй байх, нэгэнт очсон бол нэн даруй орхиж гарахыг иргэдэдээ уриалсан байна.  

Украинд тулалдаж байгаад амиа алдсан иргэн нь энэ жил 20 настай байсан бөгөөд энэ сарын 9-ний өдөр эмгэнэлт явдалд өртжээ. Хироказу Мацуно тухайн иргэнийг хаана амь үрэгдсэнийг хэлээгүй.

Гэхдээ тухайн өдөр ОХУ-ын Зэвсэгт хүчин тухайн өдөр Луганскийн БНУ-ын орчимд украин, гадны хөлсний дайчид нийлсэн 90 хүнийг устгасан талаар мэдээлсэн юм.   

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Украйны талаас бас хүн үрэгдэж байгаа байх нь.Америкын уран сайхны кино шиг мэдээлэл авсаар байж бүр украйн төмөр цэрэгтэй гээд гээд итгэчихэж.

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button