СПОРТ

Катар 2022: Английн шигшээ баг бүрэлдэхүүнээ зарлалаа

Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгейт ДАШТ-д оролцох багийнхаа бүрэлдэхүүнийг зарлалаа. Тэрбээр шигшээдээ гурван жил дуудаагүй Мэддисон, Уилсон нарыг “Евро 2020”-иос хойш дуудаагүй байсан Рэшфордын хамт энэ удаа бүрэлдэхүүндээ багтаажээ.  

Түүний зарласан бүрэлдэхүүнд хөгжөөн дэмжигчид тийм ч сайнаар хандахгүй байгаа гэдгийг хэлэх нь зөв болов уу.  Тэрбээр Жейдон Санчо («МЮ»), Тэмми Абрахам («Рома»),  Фикайо Томори («Рома»), Райан Сесеньон («Тоттенхэм») нарыг багтаа аваагүй.

Мөн Рис Жеймс, Бен Чилуэлл (хоёул «Челси»), Доминик Калверт-Льюин («Эвертон») нар гэмтсэн тул оронд нь Конор Галлахер («Челси»), Конор Коуди («Эвертон»), Каллум Уилсон («Ньюкасл Юнайтед») нарыг авсан юм. Мөн бүхэл бүтэн 25 тоглогч дотор ганцхан зүүн жигүүрийн хамгаалагч /Люк Шоу/ оруулсан нь хөгжөөн дэмжигчдийг бухимдуулжээ.

АНГЛИЙН ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Хаалгачид: Жордан Пикфорд («Эвертон»), Аарон Рэмсдейл («Арсенал»), Ник Поуп («Ньюкасл»);

Хамгаалагчид: Трент Александер-Арнолд («Ливерпуль»), Конор Коуди («Эвертон»), Эрик Дайер («Тоттенхэм»), Харри Магуайр, Люк Шоу (хоёул – «Манчестер Юнайтед»), Жон Стоунз, Кайл Уокер (оба – «Манчестер Сити»), Киран Триппьер («Ньюкасл»), Бен Уайт («Арсенал»);

Хагас хамгаалагчид: Жуд Беллингем («Боруссия» Дортмунд), Конор Галлахер, Мэйсон Маунт (хоёул «Челси»), Жордан Хендерсон («Ливерпуль»), Кэлвин Филлипс («Манчестер Сити»), Деклан Райс («Вест Хэм»);

Довтлогчид: Филип Фоден, Жек Грилиш (хоёул– «Манчестер Сити»), Харри Кейн («Тоттенхэм»), Жеймс Мэддисон («Лестер»), Маркус Рэшфорд («Манчестер Юнайтед»), Букайо Сака («Арсенал»), Рахим Стерлинг («Челси»), Каллум Уилсон («Ньюкасл»).

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-11 13:52

(оба – «Манчестер Сити») гэнээ. Орос мэдээнээс copy paste хийсэн юм бол ядаж засаад, хянахгүй дээ. ха ха ха

Холбоотой мэдээ

Back to top button