Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин: Сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрөөс орос хэлийг хаслаа

Украины нийслэл Киев хотын зөвлөл орос хэлийг дунд сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрөөс хасжээ. “Одоогийн нөхцөл байдалд дунд сургууль, цэцэрлэгийн хөтөлбөрт байлгах нь буруу, ОХУ-ын хосолмол нөлөөллийг бататгах хор нөлөөтэй” гэж шийдвэрт бичсэн байна.

Орос хэлийг сургалтын хөтөлбөрөөс хассанаар дээрх нөлөөллийг багасгана гэж Хотын зөвлөлийн гишүүд найдаж байгаа аж. Киевийн шинжлэх ухаан, гэр бүл, өсвөр үе, спорт хариуцсан байнгын зөвлөлийн тэргүүн Вадим Васильчук хэлний асуудал нь одоо үед үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал болсныг онцолсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ Украин улс орос хэлэнд гаргаж байгаа шиг хандлагыг Москва хэзээ ч гаргахгүй, Украины ард түмэн, хэл соёлд үргэлж хүндэтгэлтэй хандсаар ирсэн” гэж онцолж байсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Москвагийн бага,дунд,дээд болон их сургуулиудад украйн хэл огт заадаггүйтэй л адил юм л даа.
Харин манай оркууд юу гэж жиргэхийг хар' яаа !

Холбоотой мэдээ

Back to top button