Гадаад мэдээДЭЛХИЙ
Итэвоны ослын шалтгааныг нууцлахыг оролдсон цагдаа нас барсан байдалтай олджээ

Хэллоуины баярын үеэр 156 хүний амь хохирсон хэрэг гарсан Итэвон хороо байршдаг Ёнсан дүүргийн Цгдаагийн газар ажилладаг цагдаа гэртээ нас барсан байдалтай олджээ. Тэрээр хэрэг гарсны дараа болзошгүй эрсдэлтэй үед үүргээ гүйцэтгэж чадаагүй гэм буруугаа нууцлахын тулд хэргийн газраас цуглуулсан, ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт бүхий баримтуудыг устгахыг оролдсон хэргээр шалгагдаж байсан аж.
Нас барсан цагдаа Чон овогтой, энэ жил 55 настай байсан гэдгээс өөр мэдээлэл одоогоор алга байна. Гэхдээ ямартай ч тэрээр албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутгагдах нь гарцаагүй болоод байсан бололтой. Түүнийг гэрийнхэндээ гэрээслэл үлдээсэн байсан гэж зарим хэвлэлд мэдээлж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.