Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ цэргээ ухрааж, Украины арми Херсоныг буцааж авлаа

Украины Ерөнхийлөгч В.Зелинський дайн эхэлснээс хойших 261 дэх хоногийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлдээ тэрбээр ОХУ-ын цэрэг Херсоныг орхиж ухарсан талаар онцолжээ.   

“Өнөөдөр бол түүхэн өдөр. Бид Херсоныг буцааж авлаа. Бид газар нутгийнхаа өмнөд хэсгийг чөлөөллөө. Херсончууд хүлээж байсан. Хэн ч Украинаас татгалзаагүй. Итгэл найдвар хэзээд биелнэ, бид байсан бүхнээ эргүүлж авна” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Мөн өнгөрсөн хугацаанд ОХУ-тай хамтарч ажиллаж байсан украинчуудаа бууж өгөхийг уриалав.

Херсон нь ОХУ-д эзлэгдсэн хотуудаас ганц мужийн нийслэл хот нь юм. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ сарын 9-ний өдөр Украин дахь цэргийн тусгай ажиллагааг удирдаж буй Сергей Суровикинд цэргүүдээ Херсоноос гаргаж, Днеприйн зүүн эрэгт шилжүүлэхийг тушаасан юм. Улмаар 11-ний өглөөнөөс ОХУ-ын цэрэг Херсоныг орхин гарчээ. Одоо ОХУ-ын 30000 гаруй цэрэг, 5000 гаруй техник хэрэгсэл Пнеприйн зүүн эрэгт төвлөрөөд байгаа аж.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-12 11:12

Ах нар ч ялагд�##� хүлээх нь тодорхой болж бна даа

Зочин
Зочин
2022-11-12 11:40

Пнепр

Бяцга
Бяцга
2022-11-12 11:54

Золиосны хохоолууд . Хөөрхий. Хөөрхөн охид тэнд байсан шүү

Зочин
Зочин
2022-11-12 13:01

Оросууд үхсэнээ хийж ямар ч утга учиргүй дайн хийсэн м�##�нууд вэ?

зочин
зочин
2022-11-12 14:04

Оросууд украйнуудыг хуурч байгаад бөмбөгдөх гэж бна даа.

Зочин
Зочин
2022-11-12 14:14

Манай зарим нэг нь Орос ялна ялагдана гэж юу бичээд хөлдүүрээд байх юм. Орос энд ялагдана гэсэн гэсэн ойлголт байхгүй. Харин түрэмгийллээ зогсоож тусгаар тогтносон хөрш орноос цэргээ татах эсэх тухай л асууд�##� яригдна. Өөрсөддөө болон дэлхий дахины хүн ардад мөн их гай тарьж байна даа.

Ок.
Ок.
2022-11-12 14:24

Чингисийн жанжнуудын арга тактик өнөө ч хэрэглэгдэж л байх юм.

Зөнч
Зөнч
2022-11-12 15:06

Энэ бүдүүлэг,дээрэнгүй орк оросууд д�##�д ороосой.Хүн �##�на,хулгай хийнэ,худлаа ярина-9 шившиг бүрдсэн оросууд

Зочин
Зочин
2022-11-12 16:30

орос ах нар минь наад херсоноо газрын хөрснөөс арчих хэрэгтэй. Нэг муу украйнд ялагдана ч гэж байхгүй шүү. Зогсоо зайгүй пуужингийн цохилт хийх хэрэгтэй. Зеленскийг уг нь зүйл дуусгах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-11-12 17:26

хэрээ баярлах болоогүй уцс н д�##�анг зэлон нурааж усанд автуулахаас цэргүүдийн амыг бодсон эргээд киев хүртэл хөөнө

Зочин
Зочин
2022-11-13 07:34

Оросуудыг ийм ниа гэж бодсонгүй Украйн гэж жижиг улсыг барахгүй АНУ Англитай бол нам цохиулах юм байнадөө.
Одоо цөмийн зэвсэг хэрэглэх ганц арга байна ,дэлхийн шившиг боллоо орос ах нар.....

Зочин
Зочин
2022-11-13 11:31

Оросууд согтуу байлдаж байгаа

Холбоотой мэдээ

Back to top button