ДЭЛХИЙ

Шуурхай: Истанбулын дэлбэрэлтийн талаарх анхны таамаг гарчээ

Туркийн Истанбул хотын аялал жуулчлалын бүсэд орших Бейоглу дүүргийн Истикляль гудамжинд өнөөдөр орон нутгийн цагаар 16.20 цагт /Улаанбаатарын цагаар 21.20/дэлбэрэлт болж олон хүний амь хохирсон хнарамсалтай хэрэг гараад байна. Амиа алдагсдын тоог хэвлэлүүд эхлээд дөрөв гэж мэдээлсэн ч сүүлдээ өсөж, саяхнаас 11 гэж мэдээлж эхлэв. Шархтсан 40 гаруй хүний дотор хүнд хүн олон байгаа тул нас барагсдын тоо нэмэгдэх магадлалтай гэнэ. Цагдаа, эмнэлгийнхэн дэлбэрэлт болсон даруйд газар дээр нь шуурхай ажиллаж, хэргийн газрыг тусгаарлан, хохирогчдыг эмнэлэгт хүргэжээ.

Шалтгаан тодорхойгүй ч амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн, халдлага гэж үзэж байгаа юм байна. Дэлбэрэлт жуулчдын гудамжинд болсон тул олон улсын зүгээс иргэдээ өртсөн байх вий хэмээн тодруулж ажиллаж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button